АНУ-ын Милуоки хотод автобусны жолооч эмэгтэй хүйтэнд хөл нүцгэн алхаж байсан нэг нас долоон сартай охиныг аварчээ.
Ирена Ивик ажил үүргээ гүйцэтгэн явж байхдаа бяцхан охин замын уулзвар дээр хөл нүцгэн гүйж байхыг харсан байна. Тэр шууд автобусаа зогсоогоод хүүхдийг аврахаар явж буй бичлэг цахим ертөнцөд тархсан юм.
Тус бичлэг дээр Ивик охиныг тэврэн суухдаа “Бурхан минь. Би чичирч байна” хэмээн хэлж байлаа. Нэгэн зорчигч гадуур хувцсаа тайлан охинд өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар иржээ.
Милуоки хотын тээврийн системийн газрын мэдээлснээр хэрэг гарсан өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр цаг агаар хүйтэн, зэврүүн байсан гэнэ.
Ивик “Би зөв цагт, зөв газарт байсандаа маш их баяртай байна. Би хүүхдүүдэд хайртай. Бусдын адил хүүхэдтэй хүн тул бяцхан, гэмгүй охинд тусалсандаа таатай байна” гэжээ.
Харин цагдаагийн газрын мэдээлснээр охины ээж түүнийг гадаа орхисон бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн гүн хямралд орсон байжээ. Эрх баригчид ой долоон сартай охиныг аавд нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: BBC