БНАСАУ-ын асуудалд төдийлөн яаравчлахгүй байгаагаа Дональд Трамп илэрхийлсэн байна.
"2018 оны зургаадугаар сард болсон "Түүхэн уулзалт"-ын дүнд Вьетнамын дайнд амь үрэгдсэн америк цэргүүдийн шарилыг нутагт нь буцаасан, БНАСАУ сүүлийн хэдэн сар пуужингийн туршилт бараг хийгээгүй зэрэг нааштай үр дүн гарсан" гэж тэрбээр онцолжээ. Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар холбогдсон бөгөөд лхагва гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй ярих төлөвлөгөөтэй байгаа юм.
Дональд Трамп "Ирэх долоо хоногт Ким Чен Унтай хийх хэлэлцээрээс олон зүйл хүлээж байгаа. Гол нь цөмийн зэвсэггүй болох асуудал. Гэхдээ энэ чиглэлд яарсан зүйл байхгүй. Хориг үргэлжилсэн хэвээр байна. Нааштай ахицууд гарсан. БНАСАУ цөмийн зэвсэг, пуужин туршихгүй байгаа. Эцсийн дүн сайн гарна гэдэгт итгэлтэй байна. Намайг Ерөнхийлөгч болохоос өмнө БНАСАУ олон улсад маш том аюул болж байсан. Харин одоо энэ эрсдэл буурсан" гэжээ.
Н.Номин-Эрдэнэ