Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн хагалгааны баг эмчилгээндээ MEEK MICROGRAFT хэмээх дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. Энэ технологи нь түлэнхийн шарх ихтэй өвчтөнд арьс нөхөх мэс засалд ашигладаг бөгөөд донор арьсыг гурав, дөрөв, зургаа, ес дахин сунгаж, нөхөх хагалгааны тоог бууруулах шархны эдгэрэлтийн хугацааг түргэсгэдэг давуу талтай.
Дэлхий дахинд MEEK Micrograft технологийг ихэвчлэн биеийн 30-аас дээш хувь нь түлэгдсэн өвчтөнд хэрэглэж байна.
Тус тасгийнхан эрчимт эмчилгээ хийлгэж байсан бүх биеийн 55 хувь буюу гуравдугаар зэргийн түлэнхийн шархтай хүүхдэд MEEK Micrograft-ийг ашиглан арьс нөхөх мэс засал хийжээ. Мэс засал амжилттай болж хүүхдийн бие сайжирч, шарх нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. MEEK Micrograft давуу талууд:
- Донор арьс маш бага шаарддаг • Том хэмжээгээр буюу 1:9 хүртэл тэлдэг
- Бүхий л хэсгийг хэрэглэдэг тул илүүдэл арьс гарахгүй.
- Арьсны арал нь ойрхон байдаг тул эдгэрэлт хурдан явагддаг.
- Aрьсны арал нь тэгш хэмтэй байрладаг тул зөв эдгэрэлт явагддаг.
- Зарим арьсны арал нь амжилтгүй болсон ч гэсэн бусаддаа нөлөөлөхгүй
- Бага хэмжээгээр арьсыг тэлсэн тохиолдолд харьцангуй сорвижилт багатай
- Хэрэглэхэд хялбар
- Үрэвсэл бага явагддаг ба эдгэрэлтийн хугацаа түргэн зэрэг олон давуу талтай юм байна.