2019 оны жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Чингис хотноо болно. Хөвгүүдийн 32, охидын 23 дахь, багийн найм дахь удаагийн өсвөрийн улсын аваргын энэхүү тэмцээн монголын жүдочдоос зуны олимпийн их наадмын анхны медаль хүртсэний 40 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа юм. 1980 оны Москвагийн олимпоос мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан Цэндийн Дамдин агсны нэрэмжит болгон өнөө жилийн улсын аваргын тэмцээнийг зохиож байна.
Яг энэ цаг мөчид Чингис хотноо дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна.