Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийн хангалт 42-оос 92 хувьтай болж, эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, хүлээгдэл чирэгдэл буурчээ.
86 жилийн түүхтэй уг төв өнөөдөр 450 ортой, эмчилгээний 10 тасаг, хүлээн авах, физик эмчилгээ, лаборатори, шүд, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, сэтгэц эмгэг судлалын оношлогооны кабинет гэх мэт 20 гаруй тасаг, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус төв нь 4300м2 ашигтай талбай бүхий дөрвөн блокоос бүрдсэн шинэ өргөтгөл бүхий цогцолборын барилгыг 2014 онд ашиглалтад оруулсан байна.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Баянзүрх дүүргийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцах үеэр дээрх мэдээллийг өгсөн байна.
Иргэдийн дунд хуучны Шархадны гэх тодотголтой байсан эмнэлэг өнөөдөр үе шаттай бодлого төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үндсэн дээр цоо шинэ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон өргөжиж олон улсын стандартын дагуу ая тухтай орчин бүрдүүлж, орчин үеийн багаж тоног төхөөрөмж дээр чадварлаг мэргэжлийн баг хамт олон амжилттай ажиллаж байна.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Миний бие Шархадны гэх тодотголтой Сэтгэцийн эмнэлгийг орчин үеийн сэтгэцийн эрүүл мэндийн төв болгох зорилгоор энэ цогцолборын хөрөнгийг шийдвэрлэж 2011 онд эхлүүлж байсан. Өнөөдөр энэ цогцолбортой танилцахад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Төвийн хамт олон өөрсдийн санаачлагаар их зүйлийг хийсэн байна” гэсэн байна.