"Херо" энтертайнментийн уран бүтээлчид болон БЗД-ийн 54 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Чулуунбат нарын хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ ингэж мэдэгдлээ.
"Херо" энтертайнментийн найруулагч Ц.Мөнх-Очир "Орой 20.00 цагийн үед ажил дээр сууж байтал энгийн хувцастай хүмүүс ороод ирсэн. Гэтэл манай хүмүүс гадаа цагдаа нар байна гэхээр нь гайхаад "Та нар ямар хүмүүс вэ. Ямар хэргээр яваа юм бэ" гэж асуухад цагдаагийн дүрэмт хувцастай ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Солонго гэж өөрийгөө танилцуулсан хүн "Баянхонгор аймгийн 9-р тойрогт нэр дэвшигч Элдэв-Очир гэж хүний эсрэг хар мэдээлэлтэй нэвтрүүлэг гаргах гэж байна гэсэн гомдлын дагуу мэдэгдэл өгөх гэж ирлээ" гэсэн. Тэгэхээр нь "Манайд тэр хүнтэй холбоотой хийж байгаа зүйл огт байхгүй. Гэхдээ мэдэгдлийг нь хүлээж авъя" гээд гарын үсэг зураад авсны дараа цагдаа нар гараад явсан.
Ингээд байж байтал "Мэдэгдэл хүлээж авсан юм чинь компьютер энэ тэрийг чинь шалгана" гээд буцаад ороод ирсэн. "Та нар компьютер болон бусад бичиг баримт шалгана гэдэг чинь нэгжлэг хийнэ гэсэн үг. Прокурорын зөвшөөрлөө үзүүл. Л.Элдэв-Очир гэж хүн гомдол гаргасныг нотлох өргөдөл бичиг баримтыг нь үзье" гэхэд юу ч байгаагүй. Ингээд үндсэндээ манай уран бүтээлчдийг шөнийн 12.00 цагаас хойш студид оруулаагүй. Бид ч бас прокурорын бичгээ үзүүлэхгүй бол нэгжлэг хийлгэхгүй. Өмнө нь манайхаас бичлэг алдагдаж байсан учраас бид прокурорын бичигтэй, камераар баталгаажуулж шалгуулъя гэсэн гэв. Өнөөдрийг хүртэл прокурорын зөвшөөрөл үзүүлээгүй, бид ч ажил руугаа орж чадахгүй байдалтай байна.
Б.Баатар найруулагч хөдөө явж байгаад цагдаа нар ирсэн хэмээн дуудагдаж шөнө эргэж ирсэн. Хошууч С.Солонго Б.Баатартай найруулагчтай ганцаарчилж уулзая гэсний дагуу үүрээр 04.00 цагт Баянгол дүүргийн хэсэг рүү явсан. Гэтэл үүнээс хойш Б.Баатар найруулагчийн утас нь холбогдохгүй, С.Солонго хошуучаас асуухад ирээгүй гэж хэлсэн./Утсаар ярьсан бичлэгээ сонсгов.сур/ Иймд бид Б.Баатарыг баривчлагдсан байх гэж үзэж байна гэв.
"Херо" энтертайнмент студи 10 гаруй хүний сонгуулийн шторк, мэдээлэл бэлтгэж байсан. Гэтэл цагдаа нар оффис битүүмжилснээс болж хамаг ажлаа алдлаа. Иймд сонгуулийн гэрээ байгуулан ажиллаж байсан нэр дэвшигчдээс хүлцэл өчиж гарсан хохирлыг Л.Элдэв-Очироос нэхэмжлэх болно гэдгийг мэдэгдье. Хууль хяналтын байгууллагад өнөөдөр өглөө өргөдөл гаргаж өгсөн гэдгийг найруулагч Ц.Мөнх-Очир хэллээ.
Хэвлэлийн бага хуралд БЗД-ийн 54 дүгээр тойрогт ТТНЭ-ээс нэр дэвшигч Б.Чулуунбат оролцсон юм. Тэрбээр "Гачууртад иргэдтэй уулзалт хийгээд байж байхад таны сурталчилгааны нэвтрүүлэг тасалдахад хүрлээ. Манай студид цагдаа нар ирчихлээ гээд хэлсэн. Ингээд уулзалтаа тараад 22.00 цагийн үед очиход студийн гадаа болон дотор талд цагдаа нар хамгаалалт авчихсан байсан. Би өглөө нэвтрүүлгээ аваад хуваарийн дагуу өнөөдөр 14.00 цагаас эхлэн 5-6 телевизэд өгөх байсан.
Өнөөдөр гэхэд уулзалттай байсан ч студид оруулчих болов уу, нэвтрүүлгээ авчих болов уу гэсээр өдрийн 13.00 цаг болголоо. Л. Элдэв-Очир гэж хүний гомдлын дагуу миний сурталчилгааны материал ийм байдалд орсон үнэхээр гомдолтой байна. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц, нэр дэвшигчийн сурталчилгаанд халдсан үйл явдал гэж харж байгаа. Цагдаа нарыг буруутгахгүй, тэд ажлаа л хийж байгаа хүмүүс. Миний хувьд хууль хяналтын байгууллагад 20 гаруй жил бүх шатанд ажиллаж үзсэн. Гэтэл өнөөдөр даргын тушаалаар гээд прокурорын зөвшөөрөлгүй ажиллаж байгаа хүмүүсийг харж байна. Нэг бол үзлэг хийнэ гээд эсвэл байцаан шийтгэх ажиллагаа гээд өөрсдөө ч олигтой тайлбар өгч чадахгүй байна" гэв.