Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн тэгш баяр тохиосон энэ жилийн наадам хур бороо ихтэй сайхан эхэлж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд хоёр том арга хэмжээ зохиогдож, иргэд үндэсний хувцсаараа гангарч, үндэсний дууриараа сонороо мялаалаа.
Дээлтэй Монгол наадам 10 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан бол Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Учиртай гурван толгой” дуурь үдшийн 22:00 цагт эхэлсэн юм.
Сонгодог урлагийн сод бүтээл болсон энэхүү дуурийг Чингисийн талбайд ДБЭТ-ын Ерөнхий удирдаач, МУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү дохиж нэгэн үдшийг эгшиг аялгуу дүүрэн өнгөрүүлэв.
Их зохиолчийн “Үйлийн гурван толгой” гэж анхлан нэрлэж байсан энэхүү дуурь нэгэн зууны өмнөх амьдрал ахуй, эрх чөлөөг хүсэн мөрөөдөх ард олны хүсэл тэмүүлэл, анги давхаргын ил далд тэмцлийг өгүүлжээ.
Учиртай гурван толгой дуурийн гол дүрүүдэд:

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс