Төрийн өмчийн их сургуулиудын дотуур байрны бүртгэл, хүрэлцээ хангамж, төлбөрийн талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатараас тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхэллээ. Оюутнууд маань дотуур байрандаа хэзээнээс орох вэ. Ер нь дотуур байранд орох оюутнуудаа их, дээд сургуулиуд бүртгээд эхэлчихсэн биз дээ?
-Дотуур байрны бүртгэл наймдугаар сарын 22-ноос зарим дотуур байрууд дээр эхэлсэн. Харин наймдугаар сарын 25 гэхэд бүх дотуур байр бүртгэлээ хийж, оюутнуудаа авч дууссан. Өнөөдөр ч гэсэн бүртгэлээ хийж, оюутнуудаа авч байгаа байр цөөнгүй байна.
-МОХ-ноос төрийн өмчийн их сургуулийн харьяа бүх дотуур байраар явж засварын ажилтай танилцдаг. Энэ жил явсан уу, засварын ажил дууссан уу, ямар шатандаа явж байна.
-Энэ жилийн хувьд их засварууд бараг хийгдээгүй. Харин урсгал засварууд дотуур байруудад маш сайн хийгдсэн. Монголын үндэсний их сургууль шинэ дотуур байраа ашиглалтад оруулж оюутнуудаа авч эхлээд байгаа.
-Төрийн өмчийн их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмээгүй гэж мэдэгдэж байгаа. Дотуур байрны төлбөр нэмэгдсэн үү?
-БСШУС-ын сайд сургалтын төлбөр нэмэгдүүлэхгүй гэсэнтэй холбогдуулан дотуур байрны төлбөр бараг нэмэгдээгүй. Жишээ нь Оюутны “Б” хотхонд байрлах “ Оюутны өргөө цогцолбор” 1000 оюутан хүлээн авч байгаа бөгөөд үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилхан байна.
Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрны төлбөр 650 000 төгрөг байгаа ч барьцаа гэх нэрийдлээр 300 000 төгрөг нэмж авч хавар байрнаас гарахад өгнө гэсэн нь эдийн засаг хүнд байгаа энэ үед эцэг эхчүүдэд хүнд тусч байгаа учраас энэ талаарх гомдлууд манайд их ирж байна. Ер нь дунджаар дотуур байрны төлбөр 550-600 мянган төгрөг байна.
-Ер нь хэчнээн оюутан дотуур байранд хамрагдах боломжтой вэ. Хөдөө орон нутгаас хэдэн оюутан хотод суралцахаар ирж байна?
-МҮИС-ийн шинээр ашиглалтад орсон дотуур байр нэмэгдээд Нийслэлийн хэмжээнд 45 улсын болон хувийн сургуулиудын дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 15 000 гаруй оюутан хамрагдах боломжтой байгаа юм.
Энэ жил улсын хэмжээнд 33 000 сурагч Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэсэн мэдээлэл байгаа. Үүнээс хөдөө орон нутгаас 20 гаруй мянган сурагч оюутан болж ирж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Албан бус гэдэг нь сургалтын үйл ажиллагаа хараахан жигдрээгүй байгаа учраас нарийвчилсан тоо хэлэх боломжгүй байна.
Б.Туул