Хэсгийн тоглолтын 1-р тойрог дууслаа. Сүүлд болсон тоглолтуудын тоймыг хүргэе. Багууд тун эн тэнцүү хүч үзэж байна даа.
ПОЛЬШ 1-0 УМАРД ИРЛАНД
Польшийн довтлогч Лэвандовски тивийн аваргын урьдчилсан шатанд Европын бүх тоглогчид дундаа хамгийн их буюу 13 гоолыг хийсэн. Бундэслигт Байерн Мюнхен багтаа ч улирлын турш 30 гоол оруулсан дориун амжилттай.
Умард ирландчууд түүн дээр гол анхаарлаа хандуулсан нь илэрхий. Ардаа 5 хамгаалагч тавьж, эсрэг багаа нягт барьж байв. 31 дэх минутад Милик гоол байж болох нэг боломжийг алдсаныг эс тооцвол эхний үе тун уйтгартай өнгөрсөн. Хаалга руу цохисон харьцаа 10:0 гээд бод доо.
2-р үе эхлээд удалгүй умардынхан хэт хойш татаж байсныхаа горыг амсав. Кубагийн төв рүү хаясан дамжуулалтыг Милик торгуулийн шугамны ирмэг дээр хүлээн авч эргэлзэх зүйлгүйгээр шууд цохисон нь Каткартын хөлөн дундуур яваад гоол болчих нь тэр. Хаалгач МкГоверн хэдий хуруугаа хүргэж амжсан ч бөмбөгний чиглэлийг өөрчилж амжсангүй.
Гоол алдсан тэд тоглолтын арга барилаа өөрчлөх болов уу гэтэл бахь байдгаараа. Тун хачирхмаар. Тоглолтын 2/3 өнгөрчихөөд байхад тэд 100 ч хүрэхгүй дамжуулалт хийсэн бол эсрэг баг нь 300-г хийчихээд байлаа.
Өрсөлдөгчөөс нь дайралт ирэхгүйг мэдэрсэн үү, польшууд үлдсэн хугацаанд тоглолтыг гараа бүрэн хянасаар дуусгав. Энэ тэдний тивийн аваргын түүхэн дэх анхны хожил байсан гэдэг нь хачирхмаар.
Умард ирландчуудад тоглолтын турш ганц боломж гарсан нь 72 дахь минут байлаа. Сэлгээгээр орсон Вашингтон Шезнигийн өөдөөс ганцаараа гарсан ч бөмбөгөө хэт хол туугаад буруудсан.
Тэд энэ хэвээрээ цаашид тогловол бушуухан гэртээ хариг даа гэж хөлбөмбөгийн фэнүүд бодох болно. Ямар ч санаачилгагүй, ямар ч тэмцэлгүй. Бөмбөг авсан л бол ганц тактик барьж байгаа нь довтлогч Лафферти луу алсын пасс өгч байсан явдал байлаа. Тун чиг үр дүнгүй оролдлого.
Тэмцээнийг томруулж 24 багтай болгосны нэг сул талыг энэ багийн тоглолтоос харж болно. Томчууд хэсгийн шатанд бүдэрч хасагдахыг харах нь тухайн багаас бусад багийн фэнүүдэд үргэлж таатай байдаг. Хэдэн өдөр, тэр бүү хэл хэдэн жил ярина шүү дээ. Энэ удаад тийм юм харагдахгүй дээ.
ГЕРМАН 2-0 УКРАИН
Өмнөх өдөр нь Англи, Оросын фэнүүд эмх замбараагүй байдал үүсгэснийг германчууд үргэлжлүүлсэн. Лилль хотын цагдаа нар мөн л байдлыг хожимдож гартаа авсан. Тэмцээн аюулгүй байдал талаасаа тун хангалтгүй болж байгаа.
За тоглолтдоо оръё. 2 баг адилхан 4-2-3-1 схемээр эхэлсэн ч явцын дунд давуу байдлыг олж авсан германчууд арын эгнээнээсээ нэг хүн татаж төв рүүгээ оруулсан. Харин Украин эсрэгээрээ бараг 5 хамгаалагчтай шахуу болж тоглосон.
Тоглолтын анхны осолтой довтолгооныг украинчууд гүйцэтгэсэн. Мустафигийн алдааг ашиглан Ярмоленко бөмбөгийг төв рүү шулуун хаяв. Коноплянка 20 метр хүрэхгүй зайнаас шууд цохисон ч Нойер багаа аварсан.
19 дэх минутад харин Мустафи гэмээ цайруулж, баруун жигүүрээс өгсөн Кроосын хаалттай цохилтын дамжуулалтыг мөргөөд гоолдчихсон. Гэвч украинчууд тун ч мөчөөгөө өгөхгүй байлаа. Энэ гоолоос хойш арваад минутын дараа Хачериди булангийн цохилтыг хүчтэй мөргөсөн ч Нойер дахиад л аврав.
Энэ тоглолт харилцан довтолсон тун үзүүштэй тоглолт болж байлаа. 30 дахь минутад Мустафи Украины сөрөг довтолгоог зогсоогоод Кроост өгснийг тэр маш холоос урагш дамжуулсан. Хэдира гэнэтхэн Пятовын өмнө гарч ирээд солгой хөлөөрөө цохисон ч украин хаалгач маш сайн хааж чадав.
Энэ тоглолтоос тун удалгүй тэнцээний гоол бараг л орох шахсан. Боатэнг авто гоол хийнгээ шахсан ч орж явсан гоолыг эцсийн мөчид өөрөө шугам дээрээс холдуулж чадсан.
2-р үе харин хөлбөмбөгийн машинуудын бүрэн давамгайлал дор өрнөсөн гэж болно. Хэд хэдэн боломж гаргаж байсан ч гоолдож чадахгүй байсаар тоглолтын үндсэн цаг дуусав. Нэмэлт цагт сэлгээгээр орсон ахмад дайчин Швайнштайгер Өзилийн зүүн жигүүрээс дээгүүр өгсөн пассыг хоосон хаалга руу чихэж чадсан юм.
ТУРК 0 -1 ХОРВАТ
Эхний үе тун сонирхолтой болсон. 2 талаас ээлжилж дайраад л. Хамгийн том боломжийг гэхдээ түрэгүүд бий болгов. 29 дэх минутад Туфан эсрэг багийн хаалгачийг мөргөчихсөн, яг л гоол байсан юм даа. 12 минутын дараа нөгөө талаас Модрич гэхдээ гайхалтай нэгэн гоолыг хийсэн.
Туркийн хаалганы өмнөх бужигнаан дундаас Инан бөмбөгийг холдуулах гэж оролдсон ч Модрич дээр авааччихав. Бяцхан хаан хориод метрээс бөмбөгийг газар буулгалгүй шууд цохиход хаалгач Бабаканыг шүргээд орсон. Тэр энэ гоол дээр жаахан тааруу харагдсан даа. Гэхдээ л гайхалтай гоол.
2-р хагаст харин зөвхөн нэг урсгалтай хөлбөмбөг болсон гэж болно. Хорватаас Турк луу. Тиймдээ ч Хорват яах аргагүй ялагчаар тодорсон. Туркийн дасгалжуулагч Терим багийн 2 од болох Туран Чалханоглу нарыг тоглолтоо гаргасангүй гэж шүүмжилсэн. Хүнд байдалд орсон тэд хичээх болж дээ.
ИСПАНИ 1-0 ЧЕХ
Европын аваргаар испаничууд тэртээ 2004 онд Португалд хожигдож байсан цагаасаа хойш дахиж хожигдоогүй. Гайхамшиг биш гэж үү? Хэзээ ч ийм тохиолдол байсангүй. Энэ удаад ч тэр нь үргэлжиллээ.
Испаний хаалганд хэн зогсох вэ гэдэг маргаан гарч байсан ч энэ удаадаа залуу нь сонгогдов. Сөрөг багаас харин энэ улирал Арсеналын төлөө ердөө 19-хөн минут талбайд гарсан Росицки багаа ахлан талбайд гарсан байлаа.
Эхний үе ерөнхийдөө испаничуудын давамгайллаар өндөрлөсөн ч тэд гоол хийж чадсангүй. 2-р үе ч мөн адил. Тоглолт ч энэ хэвээрээ дуусах шинжтэй. Хэт давамгайлан тоглож, өчнөөн боломж гаргасан ч хожиж чадалгүй дуусгахыг хөлбөмбөгт Өөрийнхөө гоо сайханд живж үхэх гэж хэлдэг.
Бараг л ийм юм болох гээд байлаа. Гэтэл цаг дуусахаас 3 минутын өмнө Иниестагийн зүүн талаас өгсөн дамжуулалтыг баруун талд хаалганаас 5 метр зайд зогсож байсан Пике мөргөж гоолдов оо гэж.
ИРЛАНД 1-1 ШВЕД
Марсель Лиллийн үймээний дараа Хорват Турк 2 тоглоход фэнүүд нь хамт цэнгэлдэж байсан нь энэ тэмцээнийг тэр чигээрээ хүчирхийлэл болчихгүй юм байна гэсэн баяслыг өгсөн. Энэ 2 багийн тоглолт дээр ч энэ явдал давтагдав.
Эд бас азтай фэнүүд. Бусад нь 40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд тоглож байхад тэд үүнээс 2 дахин том стадионд тухалсан. Стадэ дэ Франс-т болсон энэ тоглолтын эхний үе зөвхөн халуун цуст ирландчууд л тоглосон гэж болно.
Тэд маш олон боломж гаргаж байсан ч сайндаа л хөндлөвч онож байлаа. Харин 2-р үе эхлэхэд тэдний зүтгэлийг дээрээс харсан юм. Коулмэн баруун талд Форсбергийг хуураад гол руу хаяхад Хоолахан 10 метрээс цохиж оруулав.
2-р үед харин чиглэл эсрэг эргэв. Скандинавчууд илүү түлхүү довтолж эхэллээ. 2 ч дажгүй боломжийг алдсаны дараа 71 дэх минутад Ибрахимович жигүүрээс хаалганы өмнө хаяхад Кларк мөргөж холдуулах гэсэн боловч автогоол хийчихэв.
Цаашдын өрнөл тийм ч сонирхолтой бус байснаар энэ тоглолт эвийн гэрээгээр өндөрлөсөн. Хэн хэн нь хүссэн үр дүнгээ авч чадаагүй ч бас тийм ч муу биш үзүүлэлт. Үлдсэн 2 тоглолтод байдгаа гаргах болжээ.
БЕЛЬГИ 0-2 ИТАЛИ
Италийн гарааны дундаж нас 31,5. Европын аваргын түүхэн дэх рекорд. Эсрэг баг нь залуус ихтэй шилдэг баг. Гэвч хуучин бууны хугархай гэгчээр италичууд олон хүний хувьд хол явах баг гэгдэж байгаа улаан чөтгөрүүдийг хожиж чадлаа.
Бельгичүүд тоглолтыг муугүй эхлүүлсэн ч 31 дэх минут дээр Алдервайрелд бүтэлгүйтэв. Бонуччигийн холоос ирсэн пасс дээр тэр байрлалаа буруу эзэлсэн байлаа. Жиаккерини зүүн хагасаас урт буландаа цохиод гоолдсон.
Хэдхэн минутын дараа 2-0 болох шахав. Пэлле мөргөөд л хийчих байсан даа. Зүүн шонгоос хэдхэн см зайтай зөрсөн. Эхний үе ингээд өндөрлөв.
2-р хагаст харилцан нээлттэй довтолсон, харууштай тоглолт болсон. Гэхдээ хэдий бельгичүүд илүү олон довтолгоо хийсэн ч аццурричуудын хэдэн довтолгоо илүү осолтой байсан. Куртуа 2 ч удаа супер хаалт хийв. Тэр харин нэмэлт цагт оруулсан Пэллегийн гоол дээр яаж ч чадсангүй.
Энэ тоглолт италичуудад маш том өөртөө итгэх итгэлийг өгсөн болов уу. Гоолоо хэрхэн тэмдэглэж байгааг нь харахад л тийм бодол төрж байлаа. Энэ бол зөвхөн эхний даваа. Гэхдээ гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.
Нэг тоглогчийг онцгойлон магтахгүй бол болохгүй нь ээ. Бонуччи Бельгийн ширүүн довтолгооныг удаа дараа няцааж байлаа, Итали хэрэв түрүүлбэл зөвхөн түүний л гавьяа гэвэл хэтрүүлэг болох ч бас оргүй биш. Аймшигтай хамгаалж байна, гоол болох пассыг өгч байна. Орчин цагийн шилдэг либеро.
АВСРТИ 0-2 УНГАР
Дерби, хуучцуулын тулаан. Аль хэдийнэ 136 удаа нэгнийхээ эсрэг тоглосон гээд бодохоор л гайхмаар. Дэлхий даяар зөвхөн Аргентин Уругвай 2 л хоорондоо энэ 2 багаас илүү удаа тулсан.
Энэ тоглолт Бундэслигийн легионерүүдийн тэмцэл гэж болохоор байлаа. Ялангуяа Австрийн 23 тоглогчийн 20 нь Бундэслигт байдаг гээд бодохоор герман баг гэмээр. 2 нь бас байсан, одоо Англид тоглож буй.
Бордө хотод болсон уг тоглолтын эхний минутад л австричууд гоолдонгоо алдав. Байерн Мюнхен багийн залуу од Алабагийн их буу мэт цохилт шон оноод буцсан. Цаашдаа ч давамгай байсаар эхний үеийг дуусгав.
Гэхдээ энэ багт болохгүй юм бас байна аа. Арнаутович саяхан Английн аварга болсон Фукс руу уурлаж харагдсан, баг ингээд ирэхээрээ л болохоо байдаг. Үүнийг ч батлах мэт унгарчууд 2-р үе эхлээд ширүүн дайрсаар 64 дэх минутад Шалай Клайнхайслертай хослон тоглож гоолдов.
1986 онд Детари гоолдож байснаас хойшхи том тэмцээний анхны унгар гоол. Тэд энэ өдөр мөн нэгэн рекордыг тогтоосон юм. Кирали 40 настай талбайд гарснаараа тивийн аваргын түүхэнд хамгийн хөгшин тоглогч болон түүхэнд бичигдэв. Өмнөх рекордч Маттэус тоглолтын дундуур түүнд баяр хүргэн жиргэсэн байлаа.
68 дахь минутад Драгович 2 дахь шар картаа хүртэж, талбайгаас хөөгдсөн нь Альпийн орныхны найдлагыг талаар хийсэн гэхэд болно. Хүний давуутай болсон унгарчуудад хамгаалах нь илүү хялбар болсноос гадна сөрөгдчих гээд үзэх болов. Цаг дуусах үед энэ нь үр дүнгээ өгч, Штийбер сөрөг довтолгооноос гоолдсон. Ингээд 2-0. Урьдчилсан шатанд гайхалтай байсан Австрид хүнд цохилт ирэв.
ПОРТУГАЛ 1–1 ИСЛАНД
Тэмцээн эхэлснээс хойш өдийг хүртэлх хамгийн том сенсаац дэгдэв. Тэмцээний урьдчилсан шатанд шуугиулсаар байгаар анх удаа тивийн аваргадаа хүч үзэх болсон исландчууд эхний өдрөө л томчуудын нэгээс оноо салгаж дөнгөлөө.
Нийт оролцогчдоос хүн амаар хамгийн бага буюу ердөө 330 мянган хүн амтай энэ улс тэр чигээрээ стадионд нүүгээд ирчихсэн юм уу гэмээр. Тийм их цэнхэр хувцастай фэн байхыг хараад хүн бүр л гайхсан болов уу.
Олон дэмжигчээ хараад урамшсан уу, тэд тоглолтыг тун хурц эхлүүлэв. Сигурдссон хойноос ирсэн пассыг авахдаа эсрэг хамгаалагчаа хуураад, шууд цохиход Патрисиогийн хаалтнаас ойсон. Нэмэлт цохилтыг нь харин Патрисио аюулгүй болгов.
Үүний дараа нэг л аргаа олохгүй байсан португалчууд цагийн аясаар аандаа тоглолтыг удирдах болж, тоо томшгүй довтолгоо явуулж эхэллээ. Ялангуяа 21 дэх минутад Роналдогийн өгсөн дамжуулалтыг Нани хаалганы өмнө мөргөдөг бол тун ч аюултай довтолгоо байсан. Халльдорсон хөлөөрөө гайхалтай хаасан юм.
Гэхдээ удалгүй Нани гоолоо оруулж чадсан. Баруун жигүүрээс Гомеш хаалга руу хаяхад тэр зөв газраа байж чадсанаар гоол орсон. Энэ нь түүний Европт хийж байгаа анхны гоол байлаа.
2-р үеийг исландчууд яг эхний үе шигээ эхлүүлэв. Далайчдыг багаараа шахаад л. Үүнийхээ шанг ч хүртэв.Гудмундссоны дамжуулалтыг Бярнасон хаалганы яг өмнөөс хаалга руу чихэж орхисон. Виеринья энэ гоол дээр их буруутай.
Энэ гоолын дараа тоглолт буцаад өмнөх үе шигээ хэлбэрт шилжлээ. Португал довтлоод л, довтлоод л. Гэвч исландчууд багаараа хамгаалсаар байгаад цагийг дуусгаж чадав аа.
Хаалгачийг магтах нь зүй ёсны хэрэг. Норвегийн жижигхэн клубт тоглодог тэр одоо нэг том лигт очно биз ээ. Том тэмцээн гэдэг тоглогчдын хувьд өөрийгөө бусдад таниулах маш сайхан боломж байдаг.