ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистаны нийслэл Ташкент хотод айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээд болсон Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцлоо.
Дээд хэмжээний уулзалтын хүрээнд ШХАБ-ыг хөгжүүлэх, гишүүдийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, олон улсын нэр хүндтэй байгууллагын хувиар гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, тэрчлэн бүс нутгийн болон дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Хамгийн чухал нь “Монголын тээврийн зурвас” төслийг онцолжээ.
АШИГТАЙ ТАЛБАР
В.Путин гадаад улсын төрийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, хэлэлцээр байгууллаа. Тухайлбал, Хятад, Монгол, Оросын хооронд эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөр, зарим нэр, төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын Гаалийн ерөнхий алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар болон Монголын Гааль, татварын ерөнхий газар хамтран хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Түүний хийсэн мэдэгдлээс үзвэл, эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөр нь гурван улсын хөрөнгө оруулалтын 30 гаруй төслийг хэрэгжүүлэх замаар хилийн харилцаагаа бодитойгоор идэвхжүүлэхэд чиглэжээ. “Дэд бүтцийн санаачилгуудад ихээхэн анхаарал тавих хэрэгтэй. Оросын бизнес эрхлэгчид “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх ажилд оролцоход бэлэн байна.
Энэ тухай Монголын Ерөнхийлөгчтэй удаа дараа ярилцсан. Монголын төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал жилд 100 сая тонн болно. Автомашинаар тээвэр хийх зах зээлийг хөгжүүлэх бодолтой байна. Ингэснээр манай хоёр орон тээврийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглахад тус болно” гэж ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгджээ.
Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Оросын стратегиуд, тухайлбал, Еврази дамнасан зурвас бий болгох, Монголын “Талын зам”-ыг харилцан уялдуулах үндсэн дээр гурван талын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргах ёстой гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин тайлбарласан байна. ШХАБ-ын хүрээнд улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстойг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Манай гурван талын хамтын ажиллагаа ашигтай талбар. Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Хятад улс Орос болон бусад гишүүн оронтой хамтран ШХАБ-ын хүрээнд Монголын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаа аж. Тодруулбал, 2025 он хүртэл тус байгууллагыг хөгжүүлэх стратегид заасан нээлттэй байх болон түншлэлийн бодлогыг хамтран хэрэгжүүлэх, транзит тээвэр, хүнсний аюулгүй байдал, онцгой байдал, эрчим хүч болон бусад салбарт Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа БНХАУ-ын дарга илэрхийлжээ.
МОНГОЛЫН ОНЦЛОГ
Их энгийнээр тайлбарлавал, Орос-Монгол-Хятад гэсэн тээврийн зурвасын төсөл нь зарим талаар Хятад болон Оросын талаас Монголыг тээврийн хувьд хамтран ашиглах нэг ёсны стратеги юм гэж олон улсын “Urus Advisory” компанийн Москва дахь салбарын захирал Алексей Панин тодотгожээ. Энэ улс (Монгол) төмөр замын ачаа тээврийн транзит бүс болохын хувьд Бээжингийн, Москвагийн ч сонирхлыг ихээхэн татдаг. Гэхдээ үнэтэй шийдвэр гаргахад хүргэх нэлээд хэдэн асуудал бий. Нэг талаас Монгол болон Оросын, нөгөө талаас Хятадын зам төмөр өөр юм.
Энэ нь Монгол, Хятадын хил дээр зам төмөр сольж, ачаа илгээх ажиллагааг хэдэн цаг, заримдаа хэдэн өдөр саатахад хүргэдэг. Үүний сацуу Монголын төмөр замын физик хүчин чадал нь өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтэд нийцэхгүй байгаа юм. Тодруулбал, ачаа шилжүүлэх цэгийн ачаалал нь өдөрт нэвтрэх боломжоос 100-200 хувь хэтэрч болзошгүй.
Тиймээс Монголын Ерөнхийлөгч тээврийн зурвасаа хөгжүүлэхийн төлөө ингэж идэвхтэй ярьж байна шинжээч хэлжээ. Нэгдүгээрт, Орос, Хятад нь Монголтой хил залгадаг хоёр улс, хоёрдугаарт, Монголд ганц л төмөр зам байдгийг мартаж болохгүй. Бас далайд гарцгүй, үйл ажиллагаа явуулах улирал богино байдгаас гол мөрний тээвэр муу хөгжсөн болохыг тэрбээр тэмдэглэсэн байна.
Төсөл хэрэгжүүлэх хэтийн төлөвийг одоогоор үнэлэх боломжгүй гэж Алексей Панин үзэж буй. Зөвшилцсөн 32 төслөөс нэн ач холбогдолтойг тодорхойлж, санхүүжилт хайж эхлэхийг (санхүүжүүлэх асуудлыг хараахан нухацтай хэлэлцээгүй) Монголын Ерөнхийлөгч шууд хэлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар, Оросын төсвийн байдал хилийн чанадын дэд бүтцийн олон тэрбум долларын төслүүдэд оролцох бараг л боломжгүй, харин Хятадын мөнгө цэвэр санхүүгийн хэмжүүрээр ч, геополитикийн хүлээсэн үүргийн улмаас ч хангалттай үнэтэй хэвээр байгаа гэнэ.
Хувийн хөрөнгө оруулалтын хувьд Монгол нэлээд онцлог улс хэвээр байна. Энэ улс эдийн засгийн өсөлтийн хурдцаар бүс нутагтаа тэргүүлэгчдийн нэг болж байсан ч удирдлагынх нь уян хатан бус байдлын улмаас түүхэн боломжоо алдсаныг мартаж болохгүй юм.
Тиймээс хөрөнгө оруулах компаниуд л үлдэж байна (Оросын талаас энэ нь юуны түрүүнд “Оросын төмөр замууд” болон “Ростех”). Ойрын ирээдүйд оролцогч орнуудын дунд “түншүүдийн” нууц өрсөлдөөн л болж магадгүй.
Монгол Улс уул уурхайн арвин нөөц баялагтай. Үүнийг гадаадын бизнес эрхлэгчид, тухайлбал, Москва, Бээжин эртнээс их сонирхож буй нь ойлгомжтойг Алексей Панин анхааруулжээ. Энэ нь сонирхогч бүх тал Монголын түүхий эдийн “ширээнд” дээгүүр суухын тулд тээврийн зурвасын төслийг ашиглах оролдлого хийнэ гэсэн үг юм.
СТРАТЕГИЙН ШИНЖ БАЙДАЛ
Хятад болон ШХАБ-ын орнуудтай хийж буй хамтын ажиллагаа нь бүхэлдээ Оросын хувьд стратегийн шинжтэй болсон гэж Оросын олон нийтийн “Деловая Россия” байгууллагын дэд ерөнхийлөгч, “Өсөлтийн нам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүн Татьяна Минеева үзэж байна. Дараах статистик үзүүлэлтээс тодруулан харж болно. 2000-аад оны эхээр Орос, Хятадын худалдааны хэмжээ 5.5 тэрбум орчим доллар байсан. Өнгөрсөн оны эцсээр, хямралын хурц үед эдийн засгийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын хэмжээ 65 тэрбум доллар болсон байлаа.
Оросын Ерөнхийлөгч дэлхийн байгууллыг өөрчлөн шинэчилж байна. Хойд Америкийн болон Европын хүчтэй нөлөөний эсрэг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг нэгтгэсэн хүчний төв байгуулагдаж буй. ШХАБ-ын бүрэлдэхүүнийг авч үзэхэд, одоо ажиглагчийн статустай Беларусь, Афганистан, Монгол, Иран, Энэтхэг, Пакистан улс байна. Сүүлийн гурван улс ШХАБ-ыг геополитикийн хүчтэй холбоодын нэг болгож байна. Энэ нь өнгөрсөн онд АНУ-ын байгуулсан Номхон далай дамнасан түншлэлийн хүчтэй өрсөлдөгч болох юм.
Хамгийн гол асуудал нь өрсөлдөгч энэ хоёр байгууллага хооронд бүс нутгийн хүчтэй тоглогчдыг хуваахад оршиж байна гэж Минеева үзжээ. Номхон далай дамнасан түншлэлд Иран нэгдэнэ гэсэн болгоомжлол байхгүй, харин Энэтхэг, Пакистаны байр суурь тодорхойгүй нь болгоомжлол төрүүлж байгаа юм. Эдгээр улс элсвэл ашиг сонирхлын тэнцвэрт байдал мэдэгдэхүйц алдагдана. Энэтхэг өдгөө ямар ч хэтрүүлэггүйгээр дэлхий аварга том эдийн засаг төдийгүй эрчимтэй хөгжиж буй улс билээ.
Шинжээчийн үзэж буйгаар, одоогийн байдлаар британичуудын шийдвэрийн улмаас Европ хүнд цохилтод орсон байна. Олон талаар найрсаг харилцаатай байгууллагууд болох ШХАБ болон БРИКС байр сууриа бэхжүүлэх цаг болжээ. ШХАБ хүрээгээ тэлж, Номхон далай дамнасан түншлэл өргөжихөд саад болох гэсэн гол өрсөлдөөн өрнөж байна гэж үзэх үндэслэл бий. Иран ШХАБ-д элсэх нь эргэлзээгүй бол, Энэтхэг болон Пакистан ШХАБ-ын түнш болох нь хараахан тодорхойгүй байна.