Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл яг одоо хэвлэлийн хурал хийж байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл
"МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуулийг Нийслэлийн сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид сайн зохион байгууллаа. Нийслэлийн сонгуулийн хороонд талархлаа илэрхийлье. Нийт иргэд, тэр дотроо биднийг дэмжсэн иргэддээ талархал илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг бүтээн байгуулалтыг дэмжиж оролцлоо. Ямартай ч нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна.
Сонгууль үнэндээ бидний хувьд улс төрийн цунами боллоо. Цунами бол урьдчилан тааварлахын аргагүй их гамшиг авчирдаг. Бид ялна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан. Гэтэл ийм үр дүн гарлаа.
Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн улсууд гардаг. Гэхдээ энэ сонгуулийг юу ч гэж тайлбарлалаа гэсэн энэ тайлбар үнэнд нийцнэ гэдэгт би эргэлзэж байна. Бүтээн байгуулалт гэхээс илүү түүнийг харлуулсан байдлыг олонх сонирхож, дэмжиж байна.
Монголчууд гүтгэлэг дайралтад дургүй гэж ярьдагт эргэлзэж байна. Утга учиргүй гүжирдлэг дайралтаар сонгуульд амжилт олж болдгийг харууллаа. Ямар ч үндэслэлгүйгээр гүжирдэж байна. Ийм жишиг тогтлоо. Нийгэмд маш хор уршигтай, ийм шинэ хандлага тогтлоо. Цунами гэдгийг утга учир энэ" гэлээ.
"Тайван замаар засгийн эрх мэдэлд шилжих ардчиллын амин чухал зарчим ялсан ийм сонгууль боллоо. Монголын ардчиллын маш том ололт байлаа. Тэгэхээр би нэг зүйлд их санаа зовж байна. Өмнөх шиг мафийн бүлэглэлийн аргаар удирдах үйл ажиллагаа газар авбал үндэсний аюулгүй байдал, үндсэн хууль, ардчилалд маш ноцтой аюул учирна.
Би үүнд их санаа зовж байна. Мафийн бүлэглэлийн аргаар удирдвал нийгмийн тогтворгүй байдал үүсэх ноцтой байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас сонгогчид нэгэнт сонголтоо хийгээд хариуцлагаа хүлээж байна. Хэрвээ засаглалаа сайжруулж сонгогчдын хүсэн хүлээсэн тэр зүйлийг цааш нь хийж хэрэгжүүлбэл нэгэнт төрийн эрхээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй юм. Энэ бол ардчиллын маш том зарчим.
Миний хувьд гурван зүйлд их санаа зовж байна. Тэр нь бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа хөтөлбөр зогсох вий гэхээс санаа зовж байна. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар утаа хөрсний бохирдлоос эхлээд эдийн засгийн хямралыг гэтлэн давах өөр сонголт байхгүй. Тийм учраас бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ Улаанбаатарын өмнө тулгамдаж байгаа асуудлаас гарах гарц юм.
Хоёрдугаарт, бид төрийн үйлчилгээний супермаркетыг эхлүүлсэн. Ард иргэддээ үйлчилдэг засаг захиргаа бий болсон. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ хийсэн. Энийг шинээр сонгогдох засаг дарга үргэлжлүүлэх хэрэгтэй. Манай ард түмэн төрийн үйлчилгээгээ авах эрхтэй хүмүүс.
Гуравдугаарт, бидний эхлүүлсэн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ бол нийслэлийн соёл урлагийг маш их өөрчилсөн. Манай үндэсний болон сонгодог урлаг ийм хэмжээний дэмжлэгийг нийслэлээс түүхэндээ авч байгаагүй. Нэгэнт эхлүүлсэн энэ хөтөлбөр, тэр дундаа Даншиг наадмыг зогсоож болохгүй. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг татах ийм арга хэмжээг нэмэгдүүлсэн юм шүү. Ийм гурван зүйлд би санаа зовж байна.
Мэдээж газрын авилгалыг бид зогсоосон.
Ямартай ч биднийг дэмжсэн нийслэлийн иргэддээ гүн талархал илэрхийлье. Та бүгдийнхээ итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажиллалаа" гэлээ.
"Би нийслэлийн намын даргын хувьд намын хурлаа хуралдуулаад намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина" хэмээн тэрбээр мэдэгдлээ.