Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харагчийг бэлтгэж эхэлсэн.
2016 оны хагас жилийн байдлаар хүүхэд харагчийг бэлтгэх таван өдрийн сургалтаар:
- Баянзүрх дүүрэгт 223,
- Сонгинохайрхан дүүрэгт 198,
- Баянгол дүүрэгт 135,
- Хан-Уул дүүрэгт 106,
- Чингэлтэй дүүрэгт 55,
- Налайх дүүрэгт 16,
- Багахангай дүүрэгт нэг хүн, нийт 765 хүн хүүхэд харагчийн гэрчилгээ аваад байна.
Эдгээрээс 400 гаруй нь хүүхэд харагч үйлчилгээ эрхлэх байраа шалгуулах хүсэлт гаргаснаас 389 хүүхэд харагчийн 181 байранд дүүргийн Засаг даргын “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл” олгосон байна.
Уг үйлчилгээнд тавдугаар сарын байдлаар нийт 1885 хүүхэд хамрагдсанаас 79 нь хөгжлийн бэхршээлтэй хүүхэд байсан аж. Энэ нь нийслэлд олгогдсон нийт 5913 квотын 31.8 хувь нь юм.
Өнгөрөгч сард Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гурван удаагийн сургалтаар нийт 89 хүүхэд харагчийг нэмж бэлтгэжээ.
Дүүргүүдийн хувьд Хүүхэд харах үйлчилгээг есдүгээр сараас эхлүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган шинээр үйлчилгээ эхлэх хүмүүст арга зүй, мэдээлэл өгөх, дараагийн санхүүжилтийн тооцоог гаргах ажлуудыг хийсэн аж.
Мөн хүүхэд харах үйлчилгээг шинээр эрхлэх байрны үзлэг дүгнэлт хийх ажлууд Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдэд явагдаж байна.