Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна.
“Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм.
Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлнэ. Үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар хариуцах аж.
Өнөөдөр 16 цагт Зээлийн батлан даалтын сангийн байранд болох гарын үсэг зурах ёслолд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Чандмань, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт М. Шоэллхаммэр нар оролцоно.