ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаманд Гадаад худалдааны асуудал хариуцсан дипломатч зугтсан хэмээн Ёнхап агентлаг дамжууллаа. Тус дипломатч хаашаа зугтсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Элчин сайдын яамнаас энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондонд суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Тэ Ён Хо Өмнөд Солонгос руу зугтан гарсан билээ.
Сүүлийн үед Сөүлийн эрх баригчдад хандан улс төрийн орогнол олгохыг хүссэн хүсэлт Хойд Солонгосын дипломат ажилтнуудаас ирэх болсон юм. Ёнхап агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн зургаан сарын хугацаанд Хойд Солонгосын 10 дипломатч Өмнөдөөс улс төрийн орогнол авсан байна.
Эх сурвалж: Renhap