УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав.
Хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Төслийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийв.
Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болжээ.
НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн аж. Одоогоор дээрх санд 10 тэрбум ам доллар төвлөрчээ. Иймд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг хүлээн авч эхэлсэн байна.
Газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улс энэ баримт бичигт цаг алдалгүй нэгдэн орж, санхүү, технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай тул хуулийн төслийг өргөн барьжээ.
Төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.