Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд авахаар болсон. Үүнтэй холбогдуулан гадаад улсад байгаа монгол иргэдийн саналыг 4 болон 5-ны өдрүүдэд авна.
Гадаад улсад байгаа монгол иргэдээс 7209 иргэн саналаа өгөхөөр өмнө нь бүртгүүлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дахин санал хураалтад мөн адил эдгээр 7209 хүн оролцох эрхтэй. Нэмж бүртгэл авах, шинээр бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.
Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан.