Гадаадын иргэн, харьяатын газарт үйлчлэгчээр долоон жил ажилласан Ш.Чулуун-Эрдэнэ дээд боловсрол эзэмшиж, 2017 оны хоёрдугаар сараас эхлэн тус газрынхаа Хойд бүс дэх газрын мэргэжилтэн болжээ.
Үйлчлэгчээс захиргааны албан хаагч болж мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр хамт олныхоо дэмжлэгтэйгээр 2009-2013 онд “Газарчин” дээд сургуулийг Нийгэм эрх зүйн багшийн ангийг бакалаврын зэрэгтэй төгсжээ. “Сурахын тулд би өглөө 06.00 цагт гэрээсээ гарч, 07.00 цагт ажилдаа ирээд 12.00 цаг хүртэл бүх цэвэрлэгээгээ хийгээд хичээлдээ явдаг.
Орой 19-20 цагийн орчимд гэртээ ордог байлаа. Ажиллаж буй байгууллагатайгаа уялдуулан “Монгол Улс дахь иргэний хоёрдмол харьяаллын асуудал” сэдвээр бакалаврын дипломын ажлаа хийж, хамгаалсан.
Дараа нь 2013-2015 онд МҮИС-ийн бямба гарагийн ангид сурч “Монгол Улс дахь гадаадын иргэний эрх зүйн байдал” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Баклаврын зэрэгтэй болсноос хойш төрийн захиргааны албан хаагч болох хүсэлтээ байгууллагынхаа удирдлагуудад тавьсан. Ингээд 2017 онд миний хүсэлтийг удирдлагууд хүлээн авч, хичээж судалсан судалгааны ажлаа практикт биелүүлэх мөрөөдөл минь биеллээ” хэмээн ярих тэрбээр байгууллагынхаа дарга, гавьяат хуульч Д.Мөрөн болон хамт олондоо хичээл зүтгэлийг нь үргэлж дэмжиж байдагт талархаж явдгаа илэрхийлжээ.
Гадаадын иргэн, харьяатын газарт 2009 онд үйлчлэгчээр орсон Ш.Чулуунцэцэг тухайн жилээсээ эхлэн байгууллагынхаа дотоод сургалтад тасралтгүй суужээ.
“Манай байгууллагад 10-15 жил ажилласан туршлагатай албан хаагчид онол, практик хосолсон сургалт зохион байгуулдаг учир дотоод сургалт миний хийсэн судалгааны ажлуудад тустай олон мэдээллийг өгч байсан” хэмээн тэр ярьсан байна.
Арьс ширний химич мэргэжилтэй ч мэргэжлийн ажил нь олдохгүйн учир цэвэрлэгээний ажлыг голохгүй хийж, ажлынхаа хажуугаар хоёр дээд сургууль төгсөж, төрийн жинхэнэ албан хаагч болж мөрөөдлөө биелүүлж яваа түүний ажлын замнал олон залууст хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлтэй байвал мөрөөдөлдөө хүрч болдгийн тод жишээ болов.