"Гэрэлт гудамж"-ны сүүлчийн долоо хоногийн хаалтын үйл ажиллагаа ирэх долоо хоногт болно.
Тодруулбал, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний хооронд Гэрэлт гудамжны хаалтын парад, шилдэг уран бүтээлчдийн бэлэг, хамтлаг, дуучид, бүжигчид, хаалтын ёслолын буудлагаар нийслэлчүүддээ бэлэг барих юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудтай нэгэн адилаар залуусын чөлөөт цагаа өнгөрөөх гудамжтай болгоход зорилгоор “Гэрэлт гудамж”-ыг байгуулсан.
Зуны турш баасангаас ням гараг хүртэл олон төрлийн үйл ажиллагаа явуулсан “Гэрэлт гудамж” ийн ирэх сарын 1-нээс түр завсарлахаар болж байна.
Цаашид уг үйл ажиллагааг улам хөгжүүлэн дэвшүүлж жишиг стандарт тогтоон ажиллаж, цэвэр цэмцгэр зохион байгуулалттай үйл ажиллагаатай болгох бөгөөд ирэх жил илүү олон төрлийн үйл ажиллагааг нэмнэ гэдгийг Гэрэлт гудамжны менежментийн багаас мэдээллээ.
Хаалтын ажиллагаа болох цагийн хуваарь:
2017.09.29 20:00 - 00:00
2017.09.30 20:00 - 00:00
2017.10.01 20:00 - 23:00