Ерөнхийлөгчийн сонгуульд санал авах өдөр болоход 6-хан хоног үлдлээ.
Нэр дэвшигчдийг голж "сонгох хүн алга, сонголтгүй сонгууль болох нь" гэх нь ч байна. Зарим нь сонгуульд оролцохгүй бойкотлох, оролцсон ч саналын хуудсаа хүчингүй болгох гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэнэ. Тэгвэл сонгуулийн ирц хүрээгүй эсвэл ирц хүрсэн ч аль нэгэн нэр дэвшигч 50+1 буюу олонхийн саналыг авч чадаагүй бол хэрхэх вэ гэдгийг СЕХ-ноос тодрууллаа.
САНАЛЫН ХУУДСАНД ХЭНИЙ Ч НЭРИЙГ ДУГУЙЛАХГҮЙ БАЙСНААР ХЭНИЙГ ХОХИРООХ ВЭ
Сонгогчид сонгуульд оролцсон ч хэнд ч саналаа өгөхгүй хэмээн ярьж байна. Тэгвэл энэ нь ямар уршигтай вэ.
Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулах юм. Хамгийн бага санал авсан нэр дэвшигч дахин сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана.
Хоёр дахь санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудаст үлдээж, орон даяар шинээр дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор явуулах юм.
Хоёр дахь санал хураалтын зардал мөнгөний тухайд "Онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал гэж бий. Гэхдээ болзошгүй зардал хоёр дахь санал хураалт явуулахад хүрэлцэхгүй. Иймээс Засгийн газрын нөөц рүү орно. Бид Засгийн газарт хүсэлт тавьж, УИХ-аар шийдүүлнэ. Хэрэв хоёр дахь санал хураалт явахаар бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна гэж тооцож байна" хэмээн СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ.
Сонгуулийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50+1 хувь буюу нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авч байж сонгогдохоор заажээ.
Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох өмнөх зургаан сонгуульд дахин санал хураалт болж байгаагүй.
СОНГУУЛИЙН ИРЦ ХҮРЭХГҮЙ БОЛ ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА
Нийт 2.032.094 сонгогч сонгуульд оролцохоор бүртгэгджээ. Хэрэв сонгогчдын ирц хүрэхгүй бол мэдээж дахин санал хураалт явуулна. Тодруулбал улсын хэмжээнд сонгуулийн ирц 50 хувиас доош гарвал ирц нь энэ босгоос доош байсан сонгуулийн хэсгүүд дээр нэг долоо хоногийн дотор дахин санал авна.
Дахин санал хураахад зөвхөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн боловч сонгуулийн өдөр саналаа өгөөгүй сонгогчид санал өгөх юм. Дахин санал хураалтаар өгсөн саналын тоог анхны санал хураалтын тоон дээр нэмнэ гэсэн үг.
Тэгвэл өмнөх жилүүдэд сонгуулийн ирц ямар байсныг доорх инфографикаас харна уу.