Хууль зүйн сайд С.Бямбацогт өчигдөр мэдэгдэл хийв. Тэрээр санал тоолох төхөөрөмжийг АНУ-аас худалдан авахаар цахим шуудангаар санал хүргүүлсэн иргэдийн талаар мэдээллээ.
СЕХ Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг илгээн, энэ хэргийг шалгуулах хүсэлтээ өнгөрсөн сард илэрхийлжээ. Тус төхөөрөмжийг үйлдвэрлэгч компанитай СЕХ хамтран ажилладаг байна. Иймд тус компани СЕХ-нд танай улсаас нэр бүхий иргэд бидэнд хандлаа гэж мэдэгджээ.
ЦЕГ шалгаад Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа, “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын гүйцэтгэх захирал Ш.Ууганбаяр, мөн тус компанийн график дизайнер М.Удаанжаргал нарыг сэжигтнээр татан, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Тэднийг Эрүүйн хуулийн 130.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэж байна. Тэд санал тоолох төхөөрөмжийг хувьдаа эзэмшин, сонгуулийн дүнд нөлөөлөхөөр оролдсон эсэхийг зөвхөн шүүх тогтооно.