Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр бүлэг аврагчдаас бүрдсэн завьт эргүүл Гачууртаас Яармаг хүртэлх гол дагуу ажиллаж байна.
97 км урсгал газар хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 10-ныг хүртэл ажиллуулна.
Зургадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд усны ослоор 28 хүн амиа алджээ. Үүний зургаа нь хүүхэд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-гоор нэмэгджээ.
Онцгой байдлын газар өдөр алгасахгүй усны ослын дуудлага ирж буй бөгөөд ард иргэдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, аялал зугаалгын үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.