“Монгол контент” ХХК-ийн “Маамуу” үндэсний төсөл жил гаруйн нүүрийг үзэхдээ 0-8 насныханд зориулсан цуврал анимэйшний дөрвөн анги, хүүхдийн дууны цомгууд, “Маамуу” комик номууд, “Маамуу” нэрийн биет тоглоом, багачуудад зориулсан нэвтрүүлэг эрхлэн гаргаад байна.
Уг төсөл хүүхдийн бүтээлээ чанар чансаатай, үзүүштэй, сонсголонтой хийхэд ихээхэн анхаардаг. Тиймдээ ч хүүхдийн салбарын “мундгуудтай” хамтардаг аж.
Энэ л жишгийн дагуу өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржтой хүүхдийн хөгжмийн бүтээлд хамтран ажиллахаар боллоо.
“Монгол контент” компанийн захирал Г.Гантуяа хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржтой ажиллах болсон шалтгаанаа “Маамуу төсөл 20-иод хүний үндсэн бүрэлдэхүүнтэй. Үүний сацуу гэрээгээр 80 орчим уран бүтээлчтэй ажилладаг. Манай төслийг олон нийт маш эерэг хандлагатайгаар хүлээн авч байгаа учраас бид төслөө улам амжилттай үргэлжлүүлэхийн тулд салбар салбарын туршлагатай мэргэжлийн уран бүтээлчдийг зөвлөхөөр ажиллуулж буй. Хүүхдийн контент нь дуугаар хамгийн их илэрхийлэгдэж, хүүхдэд хүрдэг. Тэднийг дуугаар танин мэдүүлж, сурган хүмүүжүүлдэг учраас хөгжмийн бүтээл дээрээ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Пүрэвдоржид зөвлөхөөр ажиллах саналыг тавьсан” гэсэн юм.
Харин хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж сэтгэгдлээ ийн илэрхийлэв.
-“Маамуу” үндэсний төсөлтэй яагаад хамтрахаар болсон бэ?
-“Монгол контент” компанийн хүүхдийн төслийн талаар анх сонсоод “Маамуу” хэмээн ямар гоё нэрлэсэн юм бэ гэж бодож байв. Тэгээд “Маамуу” үндэсний төслийн багийн хөгжмийн продюсер А.Ариунболд дүүтэй танилцсан. Дараа нь “Маамуу” хүүхэлдэйн кино цувралыг үзэж, уг бүтээлд зохицсон сайхан аялгуу зохиосныг нь олж сонсоод А.Ариунболдод хувиасаа зөвлөгөө өгдөг болсон. Харин өнөөдрөөс эхлэн албан ёсны хөгжмийн зөвлөх боллоо. Өөрөөр хэлбэл дүү А.Ариунболдын хөгжмийн уран бүтээлд мэдэх чадах бүхнээ зөвлөхөөр тохиролцлоо. Хүүхдийн уран бүтээл хийнэ гэдэг хүүхдийн төлөөх ариун үйлс юм. “Маамуу” дөнгөж эхэлж байна. Хамтдаа маамуугаа өсгөхийн тулд чадах бүхнээ хийх болно.
-Та анх хүүхдийн уран бүтээлээр урлагийн ертөнцөд хөл тавьсан. Таны дуунууд дунд бидний хүүхэд ахуйдаа аялсаар ирсэн, өнөөд ч амьдарсаар байгаа уран бүтээлүүд цөөнгүй бий?
-Би уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлсэн. Тухайн үед намайг хүүхдийн хөгжмийн зохиолч гэж нэрлэж байв. 1985 онд анх хүүхдийн цөөн хэдэн дуугаараа “Тавтай нойрсоорой” хэмээх цомог гаргасан. Цомогт “Тавтай нойрсоорой”, “Шинэ өглөө”, “Түүдэг гал” гэх мэт дуунууд багтсан. Энэ дуунууд өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудын аманд аялагдаж байгаад их баярлаж, урамшиж явдаг.
Сүүлийн үед хүүхдийн дууны салбарт “хуучны” үеийнх шиг сэтгэлд хоногшсон, цээжинд үлдсэн бүтээлүүд ховордсон нь гашуун үнэн. Энэ л орон зайг нөхөх зорилгоор “Маамуу” үндэсний төсөл орчин үеийн хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд нийцсэн бүтээлүүдийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржтой хамтран хийхээр ханцуй шамлаж эхэлсэн байна.