БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин Хятадын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор ариун цэврийн өрөөг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх ёстой гэжээ.
Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарыг сайжруулахын тулд олон нийтэд зориулсан үйлчилгээний байгууламжуудыг нэмж байгуулах шаардлагатай гэсэн байна. Эрх баригчид ч ариун цэврийн өрөөний хувьсгал зөвхөн аялал жуулчлалыг сайжруулаад зогсохгүй, тухайн бүсэд амьдарч буй иргэдэд ашигтай гэж үзэх болжээ.
Орон нутагт ажиллах явцдаа Ши Зиньпин нутгийн иргэдээс үргэлж цэвэрхэн, тохитой ариун цэврийн өрөө ашиглаж байгаа эсэхийг асуудаг бөгөөд иргэд ихэвчлэн үгүй гэсэн хариу өгдөг аж.
2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн ариун цэврийн өрөөний хувьсгал орон даяар хэрэгжиж жуулчдын их очдог газруудаас шинэ бүтээн байгуулалт эхлүүлжээ. Энэ оны аравдугаар сарын байдлаар БНХАУ жуулчдын ихээр очдог газруудад нийт 68 мянган ариун цэврийн өрөө шинээр суурилуулж, төлөвлөгөөг 19,3 хувиар давуулан биелүүлсэн аж.
Харин одоо зөвхөн жуулчдын бүс гэлтгүй, хөдөө орон нутаг, хотуудад үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тус улс 2018-2020 оны хооронд дахин 64 мянган ариун цэврийн өрөөг шинээр байгуулна хэмээн төлөвлөгөөндөө тусгажээ.
Эх сурвалж: Xinhua