-Ферраригийн 16 жилийн дараах Монако дахь амжилт-
Өчигдөр орой Формула 1-ийн энэ улирлын зургаа дахь гараа Монакод болж өнгөрлөө. Ферраригийн нисгэгч Себастиан Веттел энэ удаагийн гараанд түрүүлснээр нийт оноогоор энэ улирлыг 25 онооны зөрүүтэй Льюс Хамилтоноос холдон тэргүүлж эхэллээ. Хамилтон тус гараанд долдугаар байранд орон дуусгасан юм.
Уралдаан эхнээсээ онц зүйлгүй үргэлжилсээр энэ удаагийн гран приг өнжсөн Фернандо Алонсогийн оронд уралдсан МкЛарены Женсон Баттоны ослоор түр зогссон. Улмаар жижиг сажиг саатал тасрахгүй байсаар уралдаан дууссан юм.
Өнөөдрийн гран при Феррарид маш чухал. Учир нь хамгийн сүүлд Феррари Монакогийн Гран прид түрүүлэхэд буюу 2001 онд Веттел дөнгөж 13 настай байжээ. Мөн тус гран пригийн урьдчилсан гараанд Райконнен түрүүлж улмаар үндсэн уралдааныг есөн жилийн дараа анх удаа тэргүүлэн эхлүүлсэн юм.
Улмаар тэрээр хоёрдугаар байранд дууссан бол Ред Буллийн Даньел Рикиардо гуравдугаар байранд тус тус оржээ.
Ийнхүү Себастиан Веттел 129 оноотой улирлыг тэргүүлж байгаа бол Льюс Хамилтон 104 оноотой хоёрт, Валтер Боттас 75 оноотой гуравт тус тус оржээ. Дараагийн гараа зургадугаар сарын 11-ны өдөр Канадад болно.
Эх сурвалж: SPS