Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 30-33 хэмд хүрч буй. Тэр ч байтугай Яармаг, Сонгины орчмоор 40 хэм хүртэл тачигнаж байна.
Хахир хүйтнийг хавьд үзээгүй нийслэлийнхэнд машин хөлдөх, аккумлятор суух нь асуудал болоод байна.
Хүйтний улиралд хувь хүн болоод байгууллагууд хөлдөж, баяжсан машиныг асаах үйлчилгээ үзүүлдэг. Ханшийн хувьд өмнө нь 10-20 мянган төгрөг байсан бол цаг агаар муудах сургаар 30-50 мянган төгрөг хүртэл үнээ нэмжээ.
Машины марк, хөлдөлтөөс шалтгаалж үнэ нь нь хэлбэлздэг талаар дуудлагын үйлчилгээ үзүүлж буй нэгэн иргэн утасны цаанаас мэдээлэв.
Цаг үе, зах зээлээ мэдэрсэн уг үйлчилгээ хүйтний эрч сулрах хүртэл үргэлжлэх бололтой.