АНУ-аас RT агентлагийн эсрэг авсан арга хэмжээний хариуд ОХУ-ын зүгээс гадаадын мэдээллийн группүүдийг нухчин дарахаар бэлтгэж эхэлснийг Кремлийн гадаад хэлээр дамжуулдаг телевизийн суваг мэдээллээ.
ОХУ-ын зохих хуульд мэдээллийн хэрэгслийг “гадаадын агент”-аар нь ялгаж ангилах заалт оруулах төслийг тус улсын парламентын доод танхим мягмар гарагт сайшаав. Уг төсөл энэ долоо хоногт батлагдвал ОХУ-ын Хууль зүйн яам гадаадаас санхүүждэг аливаа мэдээллийн хэрэгслийг хориглох эрхтэй болно.
Энэ нь АНУ-ын Хууль зүйн яам RT агентлагийг тус улсад ажилладаг “гадаадын агент” гэсэн ангилалд бүртгүүлэх шаардлага тавьсны хариуд авч буй арга хэмжээ юм. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Кремль хөндлөнгөөс нөлөөлсөн гэх Москва, Вашингтоны хоорондох сөргөлдөөнөөс үүдэн мэдээллийн хэрэгслүүд хоёр улсын хэрүүлийн сэдэв болж хувирлаа.
Шинээр батлах хуулийн төсөлд ОХУ гаднын ямар мэдээллийн хэрэгслийг хориглох нь хараахан тодорхойгүй. Time Warner-ын мэдлийн CNN, ХБНГУ-ын Deutsche Welle болон хүйтэн дайны үед АНУ-аас санхүүжиж байсан Free Europe радио нэвтрүүлэг хоригт багтаж болзошгүйг зарим бодлого тодорхойлогч анхааруулав.
Зөвлөлт засаглалын үед “гадаадын агент” гэсэн нэр томьёо нь тус улсын дотоодод шургалсан гаднын тагнуулыг хэлдэг байлаа. Гэтэл эдүгээ хараахан нарийн тодорхойлж амжаагүй “гадаадын агент” гэсэн ангилалд үл багтах гаднын мэдээллийн хэрэгслийг ОХУ-д хориглох эрсдэл үүсэх гэж байна. Уг өөрчлөлт нь “Оросын мэдээллийн хэрэгслийг шахан хавчиж буй АНУ-ын Засгийн газрын суртал ухуулгын машин”-ы эсрэг авах зайлшгүй арга хэмжээ хэмээн тус улсын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко “Интерфакс”-д тайлбарлав.
Тагнуулын албаны тайлангийн дагуу АНУ-ын Хууль зүйн яам RT агентлагийг тус улсад ажилладаг гадаадын агент хэмээн бүртгүүлэх шаардлага тавьсан байна. Ноён Трампын сонгуулийн кампанид түлхэц өгч, өрсөлдөгч Хиллари Клинтоныг унагах Кремлийн “нөлөөний кампани”-д RT телевизийн суваг, түүний Спутник вэбсайт багтаж байгааг тайланд өгүүлжээ. Тайлан нийтлэгдсэний дараахан Twitter өөрийн сайтдаа RT, Спутникийн сурталчилгааны баннер байршуулахыг хориглосон юм.
Дарамт шахалтаас үүдэн ажилтнууд нь нийтээрээ ажлаасаа гарч байгааг энэ хэвлэлүүдийн ерөнхий редактор Маргарита Симонян өгүүлэв.
АНУ-ын арга хэмжээ RT агентлаг АНУ-д контентоо түгээхэд ашиглаж буй хязгаарлагдмал хариуцлагатай компанид илүү хамаатай. Уг компанийг эзэмшигч Микайл Солодовников жил 670 мянган ам.долларын цалин авдаг. Тэрбээр RT-г хэн хянадаг талаар “ойлголт муутай”-гаа даваа гарагт тайлбарлажээ.
Бие даасан, ашгийн бус байгууллага гэгддэг RT-г үндсэндээ Кремль дангаараа санхүүжүүлдэг. Энэ жил тус байгууллага 18.7 тэрбум рубль буюу 311 сая ам.долларын санхүүжилт авсан. Тайланд тэмдэглэснээр АНУ дахь RT-гийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны зардал найм, есдүгээр сард 6.66 сая ам.доллар байжээ.
Редакторын хувьд бие даан ажиллаж, АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөнд авталгүй тусдаа үйл ажиллагаа явуулдгаа хатагтай Симонян тайлбарлав. Гэхдээ Кремльтэй шууд холбодог утсан холбоо, Москвагийн зааврын дагуу хийх ажлын хөтөлбөрийн урт жагсаалт түүний ширээн дээр байж л байлаа.
ОХУ “хуурамч мэдээлэл, янзалж зассан гэрэл зургаар өрнөдийг эвдэн бусниулж, манай институцуудыг сулруулахын тулд төрийн мэдээллийн хэрэгслээ зэвсэг болгон ашиглах арга эрэлхийлж байгаа”-г Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй даваа гарагт анхааруулав. RT нүүрэн дээрээ “Хуурамч мэдээлэл” гэсэн том тамгатай Ерөнхий сайдын зургийг Twitter-т тавьж хариуг нь өгсөн юм.
Макс Седдон