Монголчууд сонгууль зохион байгуулж, саналаа өгч сурсан гэдэг ч өнгөрсөн сонгуулиудын ирцийг харахад байнга буурсан үзүүлэлттэй байдаг.
Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийг харвал 1993 оны зургаадугаар сарын 6-нд болсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг сонгох анхан шатны сонгуульд сонгогчдын 92.7 хувь нь саналаа өгч байжээ. Үүнээс хойш сонгуулийн ирц тогтмол буурсаар байна.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд буюу даваа гарагт болно. Зуны дэлгэр цагт дээрээс нь амралтын өдрүүдийн дараа сонгуулийн өдрийг товлох нь сонгогчдын ирц буурах бас нэгэн шалтгаан болох бий.
Сонгуулийн өдөр үд хүртэл амарчихаад зурагтаар энд тэндэхийн сонгуулийн будлиан зэргийг сониучирхан сортолзож хаалгаа барихын наагуур очдог хүмүүс олон. Сонгуулийн өглөөг настайчууд эхэлдэг нь нууц биш. Ялангуяа хөдөө орон нутгийн сонгогчид 50, 60 км явж ирээд саналаа өгдөг тохиолдол ч бий.
Гэтэл саналын байр нь хаяанд нь байгаа Улаанбаатар хотын сонгогчдын ирц их бага гарч ирдэг. Сонгуулийн санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-30 насныхан оюутан, залуус байдаг.
Тэгвэл гадны орнуудад сонгуульд санал өгөөгүй сонгогчдыг торгох арга хэмжээ авдаг байна. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Тухайн иргэн сонгуульд оролцож санал өгөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг 20 австрали доллароор /15 ам.доллар/ торгодог байна. Торгуулийн хуудсыг иргэдэд шуудангаар илгээдэг ба тухайн хүн торгуулийг төлөхөөс татгалзах эсвэл сонгуульд оролцоход нь саад болсон хүндэтгэх шалтгаануудаа тайлбарлаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүхээс тухайн иргэний буруутай нь нотлогдсон тохиолдолд 170 доллароор торгохоос гадна шүүх ажиллагааны зардлыг гаргуулдаг аж.