МҮОНРТ гэх том “айл”-ын Ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа. Монголчууд бид “дөрвөлжин хайрцаг”- ны гайхамшгийг мэдрээд 40 жил болжээ.
-Монгол телевизийн хоёрдугаар суваг хэзээнээс үзэгч олондоо хүрэх гэж байна?
-Яг хугацаа зааж би чадахгүй. Сувгийн зөвшөөрөл энэ тэр гээд шийдвэрлэгдээгүй зүйл их байна. Боловсон хүчин, баазын хувьд бид хоёр байтугай хэдэн ч суваг ажиллуулж болохоор байна.
-Техникийн шинэчлэл хэр урагштай байна вэ?
-Зогсчих гээд байдаг байсан үеэ бодвол арай дээр болж байгаа шүү. Шинэчлэлийг бага багаар хийгээд л явж байна.
-Хятадаас баахан техник, төхөөрөмж оруулж ирнэ гээд хэл ам болоод байсан, яасан?
-Энэ асуудал миний өмнөх удирдлагын үед яригдаж байсан. Хятадаас нэг гайгүй төсөл орж ирэх байсан боловч Эгийн голын усан цахилгаан станцад тэр хөрөнгө зарцуулагдахаар болсон. Гэхдээ сая сайд нь ирээд манай хамгийн том студийн гэрэлтүүлгийг сольж өгөх болсонд их баяртай байгаа. Энэ чинь л том ахиц шүү дээ.
-Реклам танай санхүүгийн гол эх үүсвэр байсан. Гэнэт рекламгүй болоод хэцүү байгаа байх. Төсвийн мөнгө хүрч байна уу?
-Хэцүү л дээ. Реклам мэдээж манай санхүүгийн гол эх үүсвэр байсан. Харамсалтай нь миний өмнөх удирдлага рекламтай байсны хэргийг гаргаж чадсангүй. Одоо бол яахав хуультай хойно тэрийгээ бид зөрчихгүй. Олон жилийн түүхтэй, сайхан газар ч байшин барилга нь хуучрах муудахаас авахуулаад асуудал хүндрэл дуусахгүй шүү. Саяхан уран бүтээлчдийнхээ ажлын орчинг засч, сайхан болголоо. Нэлээд том хэмжээний засварыг хийсэн.
- Гоё болсон байна лээ.
-Хүнд ажиллах орчин гэдэг чинь маш чухал. Сүүлийн хичнээн жил ч засвар хийгээгүй юм.
-Иргэдээс хураадаг хураамж бас гол түлхэц болно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ манай оронд ийм хууль тогтоомжоор ажиллана гэхэд бас жаахан хэцүү л дээ. Японд NHK гэхэд зурагт болгоноос сард 40 ам.долларын татвар авдаг байх жишээтэй. Тэгээд хүн амын тоо нь хэд билээ.
-Төлбөртэй нэвтрүүлэг гэхдээ хийж байгаа биз дээ?
-Ганц нэг хийнэ л дээ. Нэвтрүүлгийн тун бага хувийг төлбөртэй нэвтрүүлэг эзэлдэг.
-МҮОНРТ-ийг ард иргэдийн мөнгөөр амьдардаг байж нэг их том байшин, нүсэр боловсон хүчинтэй гэж их шүүмжилдэг?
-Нэг тийм яриа байдаг. Нэг яриад л тэр сэтгэлгээ нь нийгэмд тогтчихдог шдээ. Манай байгууллагын хувьд нэг ширхэг ч илүү хүн байхгүй. Бүгд л дор бүрнээ ажилтай. Телевизэд 240 хүн байна. Радио гээд том айл байна, тэнд 200 гаруй хүн ажиллаж байна. Хураамжийн газарт 100 гаад хүн ажиллаж байна. Би энэ байгууллагын аль нэг газар нь хүрч чадахгүй, мэдээгүй, дуулаагүй юм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний анхаардаг хамгийн гол зүйл боловсон хүчин.
-Танай удирдлагын талаар хэл ам бас тасардаггүй.
-Бас л нэг буруу ойлголт л доо. Тэрнээс ямар ч байгууллагад удирдлага нь халагдаж, солигддог. Чадахгүй бол болино. Чадахаар бол хийнэ. Миний өмнөх Мягмар захирал хэл амтай энэ суудалд сууж байсан. Одоо намайг бас тэгж ярих байх даа. Гэхдээ энэ албыг би нэг их мундаг сайн чадаад байна гэж бас хэлэхгүй л дээ. Энэ байгуулагад 12, 13 жил ажиллаж байна. Хамгийн доод шатнаас эхлээд л бүх ажлыг нь хийж үзлээ. Бас зургаа, долоон жил дунд шатанд нь удирдлагын ажил хийчихсэн хүний хувьд, энийг тэгчихсэн бол зүгээр байж гэж бодож тунгааж явдаг байсны хувьд энэ ажилдаа их сэтгэлтэй ханддаг.
-Өнгөрөгч саруудад ОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Тамгын газрын тухай ярвигтай асуудлууд их дэгдсэн. Энэ үед та өөрийн байр сууриа нэг их илэрхийлэхгүй байгаа харагдсан.
-Үүн дээр миний байр суурь тодорхой харагдсан байх. Мэдээж нэг байгууллагыг удирдаж яваагийн хувьд, ажил хөдөлмөрийн гараагаа эндээс эхэлсний хувьд хамт олноо эв эетэй байлгахыг хичээдэг. Ардчилсан нийгэм болохоор хэн нэгэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Би үүнийг хориглох эрхгүй. Ажил хаяад, өлсгөлөн зарлаад эцэст нь дийлэнх нь ажлаа хийе гэж шийдсэн. Одоо эргээд хамтраад л ажиллаж байна. Бидний бэлтгэсэн сайн нэвтрүүлгүүд өдөр бүр үзэгч олонд хүрч байна. Судалгааны байгууллагын дүнгээр манай үзэгчдийн тоо, хандлага өдрөөс өдөрт өсч нэмэгдэж байгаа.
-Та яг сэтгүүлч мэргжилтэй билүү?
-Би оюутан байхдаа Монгол телевизэд ажиллаж эхэлсэн. МУИС-ийн ОУХ-ны ангийг төгссөн. Яг сэтгүүлч мэргэжлээр Удирдлагын академид суралцсан.
- “Өглөө хөтөлбөр”-ийг анх санаачилж ажиллаж байсан байх аа?
-Тийм ээ. “Өглөө хөтөлбөр”-ийг анх санаачлаад тэнд тав, зургаан жил ажиллаа.
-Бас бөх тайлбарладаг байсан биз дээ?
-Ер нь телевизэд хийж үзээгүй ажил бараг байхгүй шүү.
- Өдөрт ямар ямар сувгийг үзэж байна?
-Ер нь бүгдийг нь харчихъя гэж боддог. Гэхдээ дотоодынхоосоо илүү гадны сувгуудаас суралцах зүйл олон шүү дээ. Гадны суваг их хардаг.
- Гадны телевизүүдээс суралцах зүйл олон биз?
-Тэгэлгүй яахав. Хятадын кино, радио, телевизийн захирал ирээд манай “Студи-600”-ийн гэрэлтүүлгийг сольж өгөхөөр болсон. Ер нь гадны телевизүүдтэй хамтарч ажиллах, өндөр хэмжээний уулзалт, гэрээ хэлэлцээрийг өнгөрсөн намраас маш идэвхтэй хийж байна. Японы NHK, Солонгосын KBS, Хятадын CCTV, Германы телевиз, радио, Оросын дуу хоолой радио гээд гадны ижил төрлийн байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр маш сайн байгаа гэж онцолмоор байна. Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг “Хүүхдийн ирээдүйд хийх аялал” гээд томхон арга хэмжээг өнгөрсөн ням гаригт ОУ-ын “Найрамдал” төвөөс амжилттай дамжуулсан. Тус нэвтрүүлэг таван оронд шууд цацагдсан. Энэ нь манай телевиз олон улсын тавцанд ч хөл алдахааргүй болсныг харуулах байх.
-МҮОНТ-ийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд үзэгч олондоо ямар бэлэг барихаар зэхэж байна?
- Үзэгч олондоо Монголд телевизийн урлаг үүсч хөгжсөний 40 жилийн ойн баярын мэнд хүргэе. Телевиз гэдэг бол ганцхан манай байгууллагын түүх биш, Монгол улсын 40 жилийн түүх өгүүлсэн байгууллага юм. Мөн Монголын радиогийн 73 жилийн ой тохиож байгаа. Энэ нь мөн Монголын 73 жилийн түүхийг тээсэн газар. Телевизийн 40 жилийн ойгоо тохиолдуулан нэлээдгүй олон ажлыг төлөвлөж байгаа. Бид баярлаад өнгөрөхдөө биш хамгийн гол нь үзэгчиддээ олон сайхан нэвтрүүлэг хүргэнэ. Урьд өмнө манай дэлгэцээр гарч байгаагүй, үзэгчдэд хүрээгүй маш олон материал болох Алтан фондны нэвтрүүлгүүд дэлгэгдэнэ. Мэдээж ахмад уран бүтээлчдээ урина. Мөн Сүхбаатарын талбайд томоохон арга хэмжээ энэ үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Саяхан “Монгол кино нэгтгэл”-ийнхэн тэдний түүх өгүүлсэн олон баримтат кино устаж байгаа тухай мэдээлэл хийж байсан. Монгол телевизийн сан хөмрөг хэр зэрэг найдвартай хадгалж байна вэ?
-МҮОНРТ-ийн бүх архив Монголын Үндэсний Архивын газар харъяалагддаг. Тиймээс энэ асуудал дээр санаа зовох зүйл байхгүй.
-Сонгуулийн үеэр телевизээр үзэх юм олдоггүй. Баахан сонгуулийн сурталчилгаа. Монгол телевиз бас л улс төржөөд явчих уу?
-Бид үүнээс харин татгалзъя гэж бодож байгаа. Би ч өөрөө улс төртэй бараг холбогдоогүй хүн. Намын гишүүн биш. Тиймээс улс төрөөс ангид, ард иргэддээ тэнцвэртэй мэдээллийг л ард түмэндээ хүргэнэ.
-Тэгэхээр сонгуулийн үеэр Монгол телевиз үүнээс ангид байж чадах нь гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
-Монголын радиогийн тухай энд мэдээж асуухгүй өнгөрч болохгүй. Радиод шинэчлэлийн уур амьсгал хэр явагдаж байна вэ?
-Радиогийн хувьд нэлээд том ажлууд хийгдэж байгаа. Энэ жилдээ багтаад бүрэн тоон системд шилжинэ. Энэ сард Германаас мэргэжилтнүүд ирж манай радиогийн зургаан хэлээр явдаг “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийг тоон системд шилжүүлээд явлаа.
-Шведтэй хамтраад бас нэг зүйл хийгээд байгаа гэж дуулсан юм байна.
-Бид хэд хэдэн хүмүүсээ явуулж сургалтанд суулгаж, туршлага солилцуулж байгаа. Энэ нь маш үр дүнтэй ажил болж байгаа.
-МҮОНРТ –ийг нийгмийн чиглэлийн нэвтрүүлэг их хийдэг болохоор жаахан уйтгартай гэж ярьдаг.
-Тэр сэтгэлгээ одоо арилсан гэж бодож байна. Зүгээр хөтөлбөрийг л харахад долоо хоногт нэвтрүүлгийн нэр тоогоороо манайх хамгийн их. Долоо хоногт 50, 60 нэвтрүүлэг бэлтгэж байгаа “айл” байхгүй. Ер нь Монгол телевиз юу хийнэ тэрийг л бусад телевизүүд дагадаг. Бид өглөө хөтөлбөртэй болвол бусад нь дагадаг, Цагийн хүрд жаахан өөрчлөгдвөл тэд нарынх бас өөрчлөгддөг ч юм уу. Шууд ингэж хэлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү л дээ. Гэхдээ Монголд телевизийн хөгжлийг Монгол телевиз л тодорхойлдог шүү дээ. Бид хэзээ ч нэг цагаан утас тавиад, хоёр нөхөр гарч ирээд цаг нөхцөөгөөд суудаггүй шүү дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье.
Ярилцсан Ч.Болортуяа