“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг 11 11 төвд иргэдээс өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргажээ” хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн.
Энэ талаар ХНХ-ын сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “НДЕГ-ын дарга албан өрөөндөө мөрийтэй тоглоогүй гэж надад өөрөө хэлсэн. Засгийн газрын хуралдаанаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Иргэний өгсөн мэдээллийг шалгана, үнэн мөнийг тогтоолгоно. Би энэ мэдээллийг авангуутаа Д.Зоригт даргыг дуудан уулзсан” гэв.
Д.Зоригт дарга Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр "Ийм мэдээ нийтэлсэнд би маш их харамсаж байна. Ажлын байранд архидан согтуурах, мөрийтэй тоглох нь хориотой. Би энэ долоо хоногт ажлын байрандаа байгаагүй. Европын холбоотой хамтран, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар гурван өдрийн хурал хийж байгаа юм" гэв.
НЭМЭЛТ: 13.40 цаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан "НДЕГ-ын дарга Д.Зоригттой холбоотой гомдол 1111 төвд ирсэн. Уг гомдол мэдээлэл нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн.
Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Мөн албан тасалгаандаа мөрийтэй тоглосон эсэхийг шалгах, уг мөрийтэй тоглоомд төрийн өөр албан тушаалтан оролцсон бол хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайдад өглөө" гэв.