- Үндэсний цемент үйлдвэрлэгчид сүүлийн 6 жилд $530 саяын импортыг орлосон.
- Үйлдвэрлэгчид гадагш урсах валютын эрсдэлийг хааж, сүүлийн 2 жилд $250 саяыг дотооддоо үлдээсэн байна.
- Монгол улс 2021 онд цементийн хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, 1.8 сая тонн цемент борлуулжээ.
Монгол улсад цементийн үйлдвэрлэл эрчимжсэн 2016 оноос хойш үндэсний үйлдвэрлэгчид ойролцоогоор 530 сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж, гадагш урсах байсан валютыг эх орондоо үлдээгээд байна. Ганцхан жишээ дурдахад энэ хөрөнгө боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 480 орчим сургууль шинээр барихад хангалттай хүрэлцэнэ. Үүгээр ч зогсохгүй, зах зээлд тэргүүлэх байр суурьтай үйлдвэрүүд болох МАК Цемент ХХК, Монцемент ХХК нийлээд сүүлийн 6 жилд 200 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 500 гаруй ханган нийлүүлэгчээс худалдан авалт хийж, 1,700 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн суурь гэгдэх стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн цементийн импортын хараат байдлыг халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж эхэлснээр улс, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийг хурдасгаж, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгосон зэрэг олон эерэг үр дүн гарч байна. Тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох цементийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, дотоодын хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлж буй нь импортоос хараат бус байдлыг бий болгосны бодит үр дүн билээ.
Савласан цементийн үнийн өсөлт сүүлийн 10 жилд

[1] Эх сурвалж: Сангийн яамны 2022 оны төсөвт тусгасан нэг сургууль барих 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр тооцож гаргав - https://www.publicinvestment.gov.mn/files/2022.pdf
Монголын зах зээл дэх савласан цементийн ханш

Сүүлийн 10 жилд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 140 гаруй хувиар суларч, тэр хэрээр бидний худалдан авах чадвар буурсан байна. Тэгвэл дэлхийн зах зээл дэх цементийн үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлбэл жилд дунджаар 10 гаруй хувийн өсөлт үзүүлсэн харагдаж байгаа юм. Хэрвээ бид импортын хувьд хараат, мөн ам.доллароор худалдан авдаг хэвээр байсан бол сүүлийн 2 жилд 850 тэрбум төгрөг буюу 250 орчим сая ам.долларыг гадагш ”урсгаж” үргүй зарцуулах байжээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид энэхүү эрсдэлийг хааж, цар тахлын хүнд цаг үед ч, нэг тонн цементийн үнийг 140-160 мянган төгрөгт тогтвортой хадгалжээ. Энэ хугацаанд хэрэглэгчид үнийн өсөлтийг мэдрэлгүй, бага үнээр худалдан авалт хийж ирсэн гэхэд болно. Гэхдээ үр дүнд нь зах зээл эрүүл байдлаа алдаж, үйлдвэрүүдэд хүнд нөхцөл байдал үүсгэсэн. Цаашид нийлүүлэлт доголдох зэргээр сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй юм.
Цар тахлын уршгаар дэлхийн бүх улс орны эдийн засаг агшиж, бизнесийн идэвхжил удааширч, үйл ажиллагаа нь их, бага хэмжээгээр тасалдсан. Салбараар нь харвал энэ дунд барилгын салбар уналтаараа “толгой цохиж” байна. Үйлдвэрлэл доголдоно гэдэг нь орлого хязгаарлагдаж, зарлага өсөж, алдагдал үүснэ гэсэн үг. Ковидын хямрал болон энэ онд цемент үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийн хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоосноор зах зээлд эрэлт огцом нэмэгдэж үнэ өсөөд байна.
Үнийн өсөлтөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, энэ оноос мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр үйлдвэр, уурхайн ажилчдын ээлжийн хуваарийг 14, 14 болгосон нь компаниудын өртөг, зардлыг нэмэгдүүлсэн. Мөн түүхий эдийн үнэ 28-130 хүртэлх хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш эрчимтэй суларснаар дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны зардал эрс өсөөд байна. Дээр нь Хөгжлийн банкны богино хугацаат, өндөр хүүтэй зээл тэдэнд дарамт болж байна. Мөн шийдлээ хүлээсэн тээвэр логистикийн асуудал үнэ өсөхөд гол жин дарж байна. Товчоор бол үнэ өссөн гол шалтгаан дэд бүтэц хангалттай хөгжөөгүйтэй холбоотой. Ийнхүү зах зээлд хомсдол үүсэх үед “хар зах” дээр цементийн ханш тонн нь 600,000-700,000 төгрөгөөр дамлагдан худалдагдаж байсан тул Засгийн газар цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал чөлөөлсөн. Гэхдээ үнэ тогтворжуулах Засгийн газрын зорилт бодит байдалд биеллээ олоогүй. Улмаар импортоор оруулж ирсэн чанарын шаардлага хангахгүй Хятад цемент зах зээлд анх тооцож байснаас бараг 1-1.5 дахин өндөр үнээр худалдаалагдаж байгаа нь бодит үнэн боллоо.
Савласан цементийн хэрэглээ Монголд

Хэрэглээгээ харвал, 2012 онд Монгол улс цементийн хэрэглээнийхээ 77 хувь буюу 1.1 сая тонн цементийг импортоор хангаж, 150 гаруй тэрбум төгрөгийг зарлагадаж байсан. Харин өнөөдөр хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангах боломжтой болоод байна. Гэхдээ үйлдвэрлэл, үйлчилгээг тогтвортой явуулах менежментийн арга барил, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дутагдаж байна. Нөгөө талаас нь харвал, Засгийн газар дэмжиж гаргаж ирсэн дотоодын үйлдвэрлэгчдээ нөгөө гараараа буланд шахаж байна. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж, ажилчдаа цалинжуулан татвараа төлж буй үйлдвэрлэгчдэд тэд төрийн “төмөр нүүр”-ээ харуулж импортын цементийг дэмжлээ. Эцэс сүүлд нь гарсан үр дүнг хувийн хэвшлийн бизнесүүдэд нялзааж буй хандлага нь дэндүү харамсалтай үйлдэл болж байна. Энэ бүхнээс нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид хамгийн их хохирч байна.
Үйлдвэрлэл VS Импорт инфографик