Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “…нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газар тухайн жилд нийт олгох газрын 20 хувиас доошгүй байхаар тусгасан байна…” гэжээ. Энэ нь орон нутгийн газрын харилцаанд хүндрэл үүсгэж болзошгүйг сануулаад хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болсон шалтгааныг тодруулав.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариултдаа, “Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж буйгаараа онцлогтой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй этгээдийг дэмжиж нэг удаа газар эзэмших эрх олгоно.
Газар олгох үйл ажиллагааг төрийн байгууллагуудаас цаг алдалгүй, богино хугацаанд олгох асуудлыг зохицуулах зорилгоор эдгээр хуулийн төслийг боловсруулж, төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн” гэж хариулав.
“Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэх үедээ нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй” гэж Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд үзэв.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.