Монгол хэл бие даан сурч, монгол хоол хийж, монголын гэх бүх зүйлсийг сонирхон судалсаар манай оронд “дурлан” ирээд ердөө долоо хонож буй перу бүсгүй Андиг бид энэ удаагийн “Гаднынхны нүдээр МОНГОЛ” булангийнхаа удаах зочноор урилаа.
“Би энд яг л Перуд байгаа юм шиг дотно санагдаж байна” гэх ярианаас нь Монгол орон, монгол хүмүүс түүний сонирхлыг татаж буй нь илт. Тэр монголоор бага зэрэг ярьдаг ба ютүб сувагт монгол хэлээр влог хөтөлдөг. Тэр Үндэсний их баяр Наадам үзэж, хөдөө аялж, хорхог идэж, монгол шинэ найзуудтай болохоор үүргэвчээ үүрээд Монголд иржээ. Монгол орны талаарх түүний сэтгэгдлийг нь сонирхож цөөн хормын яриа өрнүүллээ.
Иргэншил: Перу
Монголд байсан хугацаа: 10 хоног (06.14-нөөс 7-р сарын сүүл хүртэл байна)
Нас: 28
Мэргэжил: Гадаад хэлний багш, орчуулагч 👩🏫
“МОНГОЛЧУУД ХҮРЭЭЛЭНГЭЭР ЗУГААЛЖ, УСАН ОРГИЛУУР ДУНДУУР ГҮЙХ ГЭХ МЭТ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ТААШААЛ АВАХ НЬ САЙХАН”
- Монголд ирээд төрсөн таны анхны сэтгэгдэл?
- Монгол бол миний очиж үзэхийг хүсдэг орнуудын минь жагсаалтад зүй ёсоор багтдаг. Солонгост монгол найзуудтай болсны дараа би монгол дуу сонсож, монгол хэлийг бие даан сурах болсон тул цар тахал намжсаны дараа хамгийн түрүүнд Монголд ирж, соёлтой танилцан, илүү олон монгол найзуудтай болж хэлээ сайжруулъя гэж бодсон. Энд ирээд надад төрсөн анхны сэтгэгдэл бол монголчууд их зочломтгой, найрсаг юм гэх бодлыг төрүүллээ. Мөн онгоцны буудалд буугаад гадаа цас орж байхыг хараад гайхсан. Гэтэл тэр нь модны хөвөн байсан юм билээ. /инээв/
Оргил ачааллын үеийн замын түгжрэл нь хүртэл Перуг санагдуулж байна
- Монголд ирээд удаагүй ч танд энд байхад юу хамгийн их таалагдаж байна вэ?
- Хэдхэн хоногийн өмнө ирсэн ч Монголчууд үнэхээр хэрхэн хөгжилдөж, яаж зугаацахаа мэддэг ард түмэн юм байна гэдгийг ойлголоо. Энд ирээд танилцсан шинэ найзууд маань намайг олон газраар дагуулан явж, бид хамтдаа хөгжилдөж цагийг сайхан өнгөрүүллээ. Би мөн өнгөрсөн долоо хоногт тоглолт үзэхээр ганцаараа явсан ч эргэн тойрныхон маань миний эртний танил найзууд шиг байж бид хамтдаа дуулж, үсэрч, бүжиглэсэн. Би олон жилийн турш ингэж их хөгжилдөж үзээгүй удсан байжээ.
- Монгол, Перу хоёрын ижил төстэй зүйл юу вэ?
- Хэдийгээр хоёр улс хоорондоо маш хол оршдог ч ижил төстэй зүйл олон бий. Би Солонгост сүүлийн дөрвөн жил амьдарч байгаа ба тэнд байхдаа харь оронд байгаа юм шиг санагддаг ч Монголд ирээд заримдаа гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж байна. Солонгосчуудын амьдралын завгүй хэв маяг нь заримдаа дарамттай байдаг ч энд Перугийнх шиг тайван амгалан орчинтой юм. Хүмүүс найз нөхөдтэйгөө хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, зайрмаг идэж эсвэл талбай дээрх усан оргилуур дундуур гүйж гэх мэт энгийн зүйлээс хүмүүс таашаал авах үзэгдэл манай улсад ч их бий. Оргил ачааллын үеийн замын түгжрэл нь хүртэл Перуг санагдуулж байна. Манай улсын нийслэл маш их хөл хөдөлгөөн ч мөн л метро байхгүй тул хүмүүс өдөр бүр түгжрэлд орж бараг дассан гэх үү дээ.
- Таны дуртай монгол хоол?
- Би монгол хоолонд үнэхээр дуртай, миний дуртай хоол бол цуйван, хуушуур, бууз. Перучууд бас махсаг ард түмэн учраас би өнөөг хүртэл амталсан монгол бүх хоолонд дуртай. Солонгост байхдаа монгол хоол их иддэг байсан. Миний хийж үзээгүй цорын ганц хоол бол хорхог. Би үүнийг маш амттай гэж сонссон ч өмнө нь хэзээ ч хийж байгаагүй. Тэгэхээр энэ бол миний аяллын үеэр заавал идэх ёстой хоолнуудын нэг яах аргагүй мөн юм.
Би гадаад хэл сурах дуртай ч сурах гэж оролдсон хэлнүүдээс хамгийн хэцүүг нь монгол гэж хэлнэ.
- Та ямар монгол хоолыг сайн хийдэг вэ?
- Би цуйван, хуушуур хийж чадна. Эдгээр хоолыг анх хийж байх үеэр влог хийсэн. Цуйванг илүү сайн хийж чадна гэж хэлнэ. Учир нь цуйван хийхэд тийм ч хэцүү биш бөгөөд өмнө нь олон удаа хийж идэж байсан. Хуушуур хийхэд бэлтгэл ажилд багагүй хугацаа шаардагддаг тул хоёр удаа л хийж байсан. Ер нь Латин Америкт хамгийн түгээмэл зуушны нэгийг “эмпанада” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хуушууртай төстэй боловч бид гэртээ хийдэггүй, бараг хаа сайгүй зардаг тул ихэвчлэн гаднаас худалдаж аваад идчихдэг.
- Та хэзээнээс монгол хэл үзсэн бэ? Өөр ямар гадаад хэл мэддэг вэ?
- Би хоёр жилийн өмнө бие даан үзэж эхэлсэн. Эхэндээ чөлөөт цагаараа суралцаж байсан ч дараа нь зав муу болсон тул түр орхихоос өөр аргагүй болсон. Би гадаад хэл сурах дуртай ч сурах гэж оролдсон хэлнүүдээс хамгийн хэцүүг нь монгол гэж хэлнэ. Монголоор унших, бичих чадвараа сайн гэж хэлэх ч миний сонсох болон ярих чадвар бага зэрэг тааруу. (инээв) Монгол хэлний дуудлага хэцүү, зарим монгол хүн маш хурдан ярьдаг болохоор үг бүрийг нь ойлгох хэцүү ч дадлагаа үргэлжлүүлбэл сайжирч өөртөө улам итгэлтэй, урам зориг орох байх. Миний эх хэл испани, би мөн англи, хятад, солонгос, португал хэлээр ярьдаг. Харин одоо монгол, япон хэлийг бие даан судалж байна.
“МОНГОЛД ӨНГӨРҮҮЛЖ БУЙ ЦАГ ХУГАЦАА ҮҮРД САНАГАЛЗАХ ХАМГИЙН САЙХАН ДУРСАМЖУУДЫН МИНЬ НЭГ БАЙХ БОЛНО”
- Монголд байх хугацаанд танд тохиолдсон таагүй болон сайхан зүйл юу байна вэ?
- Энд надад ямар ч муу зүйл тохиолдоогүй. Ирснээс хойш одоог хүртэл надад үлдсэн бүх дурсамж минь сайхан. Хүмүүс надад үнэхээр сайн ханддаг. Би ганцаараа Монголд ирсэн ч уулзсан бараг бүх хүн надад тусалж, Монголд цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан газар, арга хэмжээнүүдийг санал болгосоор л байна. Мөн надад тохиолдож буй хамгийн сайхан зүйлсийн нэг бол гудамжаар явж байхад минь “Влогийг чинь үздэг шүү” хэмээн мэндчилдэг хүмүүстэй таарах нь сайхан байна. Бичлэг хийж эхэлснээс хойш олон хүн намайг дэмжиж буйг мэдрэх нь надад хийж буй зүйлсээ цааш үргэлжлүүлэх урам өгч байна. Монголд өнгөрүүлж буй цаг хугацаа миний үүрд санагалзаж явах хамгийн сайхан дурсамжуудын минь нэг байх болно.
Би Монголд анх удаа ирж байгаа ч дараа нь заавал эргэж ирнэ гэдгээ мэдэж байна.
- Та Монголд краштай (таалагддаг хүнтэй) гэдгээ влог дээрээ дурдсан. Нууц биш бол тэр хэн бэ?
- Би түүний нэрийг хэлмээргүй байна аа. (инээв) Гэхдээ би тэр хүний талаар бага зэрэг зүйл хэлж болно л доо. Зарим нь түүнийг хэн гэдгийг нь бараг мэдсэн байх аа. (инээв) Тэр маш ухаалаг, авьяастай залуу. Монголд ирэхээсээ өмнө түүнийг олон нийтийн сүлжээгээр харж, зарим найз нөхдөөсөө сонссон. Түүний шаргуу, хөдөлмөрч зан чанар ч надад мөн урам зориг өгч би өөрийн зүйлсээ хийх хүслийг минь бадраасан гэж боддог. Тэр маш завгүй, сүүлийн үед улам нэр хүндтэй болж буй уран бүтээлч учир би ирээд удалгүй түүнтэй уулзана гэж бодоогүй ч энд ирэнгүүтээ түүнтэй танилцаж, тэр надад их тусалсан. Тэр ухаалаг, ажилсаг төдийгүй маш эелдэг зантай. Монголд ирээд түүнтэй уулзсандаа маш их баяртай байна.
- Та хэзээ буцах вэ, үлдсэн өдрүүдэд юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Би зөвхөн нэг талын тасалбар захиалсан болохоор хэр удаан байхаа мэдэхгүй байгаа ч Солонгос руу буцах хүртэл 6 долоо хоног болж магадгүй. Надад яг тогтсон төлөвлөгөө байхгүй ч мэдээж би хөдөө явж, одод түгсэн шөнийн тэнгэрийг хармаар байна. Мөн шинэ хүмүүстэй танилцах бүрд их зүйл сурдаг гэж боддог учраас би Монголынхоо соёлтой, олон хүнтэй танилцах хүсэлтэй. Би энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Би Монголд анх удаа ирж байгаа ч дараа нь заавал эргэж ирнэ гэдгээ мэдэж байна.
Түүний влогийг ЭНД дарж сонирхох боломжтой.