Сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд өмнө нь үзсэн хичээлээ medle.mn сайтад байршуулаад буй аудио контентоор дамжуулан сонирхолтой аргаар бататгаж, давтах боломжтой боллоо.
Цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдийн нас насанд тохирсон сургамжит өгүүллэгүүд, хичээлүүдийг сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэсэн контентууд байршуулсан бөгөөд эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ хамт үзэж, сонсож ярилцан хийх боломжтой юм.
Энд сургамжит өгүүллэг, үлгэрүүдээс гадна танин мэдэхүй, эрүүл мэндийн хичээлүүд ч бий. Зуны амралтаар хүүхдийн хичээлийг өдөрт бага багаар бататган сэргээж байх нь чухал бөгөөд ингэснээр хүүхдэд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх дадал сууж байдаг.
Шинээр 60 контент нэмэгдэн нийт 90 аудио контенттой болж (СӨБ-45ш, Бага анги-45ш) боловсролын medle.mn сайтад байршуулжээ.
Энэхүү төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Люксембургийн Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.