Энэ нийтлэл нь улс төр, улс төрийн эдийн засгийн ухааны үүднээс хямрал бүрийн дараа улс төрийн дэг журмыг өөрчилдөг болохыг, Кейнсизм хэрхэн дэмжлэг авч, дараа нь неолиберализм руу хэрхэн шилжсэнийг тайлбарлаж, одоо дараагийн шинэ дэг журам хэрхэн бүрэлдэж байгаа талаар сонирхолтой өгүүлжээ.
Тэр дундаа шинэ дэг журам бүрэлдэхэд санхүүгийн хямралын учир шалтгаан, үр дагавар, КОВИД-19 цар тахал, геополитикийн хурцадмал байдал, үндэсний аюулгүй байдлын асуудал хэрхэн тусгалаа олж байгааг өгүүлснээрээ онцлог юм.
Эдийн засаг дахь төрийн оролцоо, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буй манай улсын хувьд ч энэ нийтлэл чухал санагдсаны зэрэгцээ өөрийн гэсэн улс төрийн шинэ дэг журам бүрэлдэж байна уу, үгүй бол үүсэх боломжтой юу, хэрхэн үр дүнд хүргэх вэ гээд олон асуултыг бодогдуулах ажээ.
АНУ-ын түүхч Гэри Герстл даяарчлал нь неолиберализмыг бэхжүүлсний зэрэгцээ түүний мөхлийг авчрахад хэрхэн нөлөөлсөн талаар тайлбарласан нийтлэл Finance and Development сэтгүүлийн энэ сарын дугаарт гарсныг Та бүхэнтэй хуваалцаж байна.
АНУ-ын түүхэн дэх цаг хугацааны зарим үе, мөчүүдийг бүрэн ойлгохын тулд хэдэн арван жил шаарддаг. Эдгээр үе, мөчүүд нь 2, 4, 6 жилийн сонгуулийн мөчлөгт хамаардаггүй.
Ийм үе, мөчүүдийг "Неолиберал дэг журмын өсөлт ба уналт" номын зохиолч, АНУ-ын түүхч, Кембрижийн их сургуулийн профессор Гэри Герстл (ГГ) "Улс төрийн дэг журам" гэж нэрлэсэн.
Эдгээр мөчүүд нь улс төрийн цаг үеийн тухай дахин бодоход тусалдаг ажээ. Ерөнхийлөгч Франклин Д.Рузвелт (1933-1939 хооронд АНУ-ын Ерөнхийлөчөөр ажилласан)-ийн дэвшүүлсэн The New Deal бодлого (Их хямралын хариуд холбооны засгийн газрын эдийн засаг дахь үүргийг эрс өргөжүүлсэн дотоод бодлогын багц арга хэмжээ), түүнийг дагасан неолиберализм нь 1930-аас 2010 он хүртэл АНУ-ын бодлогыг тодорхойлж, дэлхийн дэг журмыг тодорхойлсон улс төрийн дэг журам байсан гэж хэлж болно.
ОУВС-ийн ажилтан асан Сунил Шарма (СШ) (ОУВС-ийн STI буюу Сингапур дахь сургалтын иституцийн захирал байсан гэдгээр нь монголчууд мэднэ)-тай хийсэн ярилцлагадаа Герстл неолиберал дэг журам (капитализмыг төрөөс тогтоосон хатуу хязгаарлалт, хүнд суртлаас ангижруулах амлалт) хэрхэн амлалтаа биелүүлж чадаагүй, шинээр гарч ирж буй улс төрийн дэг журам, энэ нь даяаршилд хэрхэн нөлөөлөх талаар ярилцжээ.
СШ: Үндсэн ойлголтоос эхэлцгээе. Улс төрийн дэг журам гэж юу вэ?
ГГ: Улс төрийн цаг үеийг эргэн харах арга юм. Энэ нь улс төрийн нам зөвхөн нэг удаагийн бус, хэд хэдэн сонгуульд ялж, Америкийн улс төрд байнгын нөлөөллөө үзүүлэх үед үүсдэг.
Улс төрийн дэг журам нь хөгжил цэцэглэлт, боломжийг дэмжих итгэл үнэмшилтэй улс төрийн эдийн засгийн хөтөлбөрт суурилсан байх ёстой. Уг хөтөлбөрийг сонгогчдын сэтгэлийг татахуйц сайхан амьдралын тухай алсын хараатай холбох ёстой.
Улс төрийн дэг журмын амжилтын нэг шинж тэмдэг нь сөрөг хүчин (The New Deal дэг журмын үеийн Бүгд найрамдах намынхан, неолиберал дэглэмийн үеийн Ардчилсан нам)-ээ давамгайлж буй намын улс төрийн эдийн засаг, сайн сайхан амьдралын алсын харааг өөрийнх нь мэт адил хүлээн зөвшөөрүүлэх явдал юм.
СШ: Неолиберал дэг журмын өсөлт, хөгжлийг ойлгохын тулд өмнөх The New Deal дэг журмыг ойлгох нь чухал. The New Deal гарахад ямар нөхцөл байдал нөлөөлсөн бэ?
ГГ: 1930-1970-аад оны эхэн үе хүртэл үргэлжилсэн "The New Deal" дэг журам нь капитализм төрийн зохицуулалтгүй байсан АНУ-ын түүхэн мөчид үүссэн. Ажилгүйдэл, дампуурал, ядуурал, эмзэг байдлын түвшин нь 1930-аад оны үед олон хүнийг “зөнд нь орхисон капитализм нь сүйрлийн шинжтэй буюу хямрал, спекуляцад хэтэрхий өртөмтгий” гэж дүгнэхэд нөлөөлсөн.
Ардчилсан намын The New Deal-ийн энгийн боловч хүчирхэг санаа нь капитализмыг зохицуулахын тулд “хүчирхэг зохицуулагч төр” зайлшгүй шаардлагатай гэж үзэх явдал байв. Энэ нь зах зээлийг тогтворжуулах, баялгийг дахин хуваарилах (өсөн нэмэгдэх татвар ногдуулах, хүчирхэг үйлдвэрчний эвлэл, холбоодыг дэмжих, төрөөс иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн сайн сайхныг хамгаалж, дэмжих, боловсрол авах боломжийг нэмэгдүүлэх замаар)-ын аль алинд тусална гэж үзэж байв.
Зах зээлийг нийтийн ашиг сонирхлын үүднээс төрөөс зохицуулах санаа маш хүчтэй болж, Бүгд найрамдахчууд 1952 онд ерөнхийлөгчийн суудлаа эргүүлэн авсан хэдий ч засгийн газар эдийн засагт хөндлөнгөөс оролцдог The New Deal-ийн үндсэн хөтөлбөрүүдийг буцаагүй юм. Энэ бол улс төрийн дэг журам тогтсоны шинж юм.
Кейнсианизм олон арван жилийн турш эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд ноёрхож байсан.
СШ: The New Deal дэг журам устаж үгүй болсны дараа неолиберал дэг журам хэрхэн үүссэн бэ?
ГГ: Эдийн засгийн хямралын үед улс төрийн шинэ дэг журам тогтох хандлагатай байдаг. 1970-аад онд неолиберал үзэл санааны талаар шинэ зүйл байгаагүй. Гэхдээ ахиц дэвшил гаргаад байсан үе.
1970-аад оны эдийн засгийн хямрал эдгээр санааг үндсэн урсгал, чиг баримжаа болгох боломжийг олгосон. Кейнсианизм олон арван жилийн турш эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд ноёрхож байсан; Энэ нь the New Deal бодлогын гол хэрэгсэл байсан. Гэвч эдгээр хэрэгслүүд нь эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг авчрахаа больсон.
Ажилгүйдэл, инфляц хоёулаа огцом нэмэгдэж, эдийн засгийг хямралд оруулсан. Ардчилсан нам засгийн эрхээс гарч, Рональд Рейган Бүгд найрамдах намыг чөлөөт зах зээлийн нам болгон өөрчилсөн. Энэхүү чөлөөт зах зээлийн чиг баримжаа нь зах зээлийг төрийн хязгаарлалтаас чөлөөлөх замаар капиталист эдийн засагт динамизм оруулахыг илэрхийлдэг “неолиберал” гэсэн нэрээр хамгийн сайн ойлгогдох болсон.
1970, 1980-аад он бол энэхүү улс төрийн шинэ дэг журам гарч ирсэн үе юм. 1990-ээд онд Ардчилсан намын Билл Клинтоны үед ялалт, амжилтад хүрсэн. Тэрээр 1993 онд Ардчилсан намыг засгийн эрхэнд гаргахдаа Рейганы зохицуулалтыг бууруулах хувьсгалыг буцаагаагүй юм. Би түүний үйлдлийг улс төрийн шинэ дэг журам буюу неолиберал дэг журам ялсан явдал гэж үздэг.
1990-ээд онд Ардчилсан намын Билл Клинтоны үед ялалт, амжилтад хүрсэн. Тэрээр 1993 онд Ардчилсан намыг засгийн эрхэнд гаргахдаа Рейганы зохицуулалтыг бууруулах хувьсгалыг буцаагаагүй юм.
СШ: Та номдоо даяарчлал неолиберал дэг журмыг бэхжүүлэхэд хэрхэн тусалсан, мөн түүнийг мөхөхөд хүргэсэн талаар авч үзсэн. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү?
ГГ: Чөлөөт зах зээлийн практикийг хэрэгжүүлсэн нийгмүүд өсөлтийн нууцыг нээнэ гэж неолиберализм амласан. Нэг ёсондоо хүмүүс амар амгалан дэлхий (хаа сайгүй худалдаа наймаа хийж, амьжиргаагаа дээшлүүлж, өмнө нь байгаагүй боломжуудаар дүүрэн)-г төсөөлөх болсон.
Неолиберализм нь капитализмыг дэлхийн I дайны өмнөх үеийнх шигээ даяарчлагдах боломжийг олгосон юм. Барууны орнуудад төвлөрсөн баялгийн зарим хэсгийг тэрхүү баялгийг үгүйсгэж байсан улс орнуудад дахин хуваарилсан. Гэвч неолиберализм нь капиталист хөгжлийн хөшүүргийг удирдаж буй элитүүдэд давуу тал болж, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байгааг анзаарсангүй. Үүний үндэслэл нь эдийн засгийн өсөлт хангалттай өндөр байх тул баян, ядуугийн ялгаа тийм ч чухал биш, учир нь “бүх завь босох болно” гэж үзэж байв.
Неолиберализмын хамгийн том сул тал нь эдийн засгийн тэгш бус байдлыг шийдвэрлэх чадваргүй явдал байсан. Үүний оронд энэ нь огцом өсөлтийг амлаж, дараа нь өсөлт биелээгүй үед амархан зээл өгөх замаар асуудлыг дуусгасан. Дэлхийн санхүүгийн хямралын дараа бүх завь босч байна гэдэгт итгэх боломжгүй болсон. Даяаршлын тэмцэлд ялагчид бас хохирогсод байсан нь тодорхой.
СШ Дэлхийн санхүүгийн хямрал неолиберализмыг хэрхэн хүчгүйдүүлсэн бэ?
ГГ: Дэлхийн санхүүгийн хямрал нь неолиберал дэг журам (1990-ээд он, 21-р зууны эхний арван жилд ноёлж байсан)-ыг эвдэж сүйтгэсэн. Энэ нь неолиберал бодлого одоо байхгүй байна гэсэн үг биш юм. Гэвч тэдний нөлөө неолиберал дэг журмын оргил үетэй харьцуулахад суларч эхэллээ.
Санхүүгийн хямралын үеийн төв банкуудын тоо хэмжээний тэлэх бодлого (QE) нь АНУ-д бүх төрлийн боломжийг нээж өгсөн. Энэ бол дэд бүтцийг сайжруулах томоохон төсөлд оролцох мөч байсан юм. Ерөнхийлөгч Обама үүнийг хийж чадаагүй. Тэрээр неолиберал дэг журмын хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг неолиберал ерөнхийлөгчдийн сүүлчийнх нь байсан юм. Энэхүү дэг журмын нэг зарчим бол эдийн засагт төрийн оролцоог хатуу хязгаарлах ёстой.
2009-2010 онд эдийн засгаа сэргээхийн тулд дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийсэн бол түүхийн явц огт өөр байх байсан. Эдийн засгийн сэргэлт илүү хурдан, энгийн хүмүүст шууд хүрэх байсан. Хэрэв энэ төрлийн улс төрийн манлайлал неолиберал дэг журамд хурдан бий болсон бол дэлхий сүүлийн 10 жилд маш олон улс орныг донсолгосон улс төрийн тогтворгүй байдлаас ангижрах байсан байх.
Неолиберализм зах зээлийг улс төрөөс бүрэн тусгаарлаж болно гэж эндүүрчээ.
СШ: Одоо бид хаана байгааг харгалзан үзвэл, улс төрийн шинэ дэг журам юу байх вэ?
ГГ: Бид Байдены засаг захиргаанд неолиберал дэг журам гэхээсээ илүүтэй The New Deal дэг журамтай төстэй улс төрийн эдийн засагт суурилсан улс төрийн шинэ дэг журам бий болгох (неолиберал дэг журмын алдаануудыг тодорхой хэмжээгээр засахыг оролдсон) төлөвлөгөө байгааг харж байна.
Неолиберализм зах зээлийг улс төрөөс бүрэн тусгаарлаж болно гэж эндүүрчээ. Аливаа эдийн засгийн бодлого, тэр байтугай хамгийн чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлого нь улс төр, нийгмийн үр дагавартай байдаг. Эдийн засаг цэцэглэн хөгжихийн тулд неолиберал эрин үед хүлээн зөвшөөрдөггүй байсан түвшинд төрийн оролцоо шаардлагатай.
Улс орнуудын хувьд эдийн засгийн аюулгүй байдал, боломж, сайн сайхан байдлын асуудлыг шийдэхийн тулд зах зээлд хөндлөнгөөс оролцох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь улам бүр нэмэгдсээр байна. Америкийн улс төрийн хувьд ч энэ жишгийн дагуу улс төрийн шинэ эдийн засаг бий болж байна.
СШ: Цар тахал, Украины дайн улс төрийн шинэ дэг журам тогтоход хэрхэн нөлөөлсөн бэ?
ГГ: Тэд хоёулаа томоохон нөлөө үзүүлсэн. Неолиберал цэцэглэлтийн үед хамгийн хямд аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байв. Тээвэрлэлт хямд, найдвартай байсан тул хаана үйлдвэрлэх нь хамаагүй байв. Цар тахлын үед бараа тээвэрлэлтэд гацаа саад үүссэн, эсвэл тээвэрлэлт илүү удаан, урьдчилан таамаглах аргагүй хүндрэл үүссэн. Неолиберализм нь бас энх амгалан дэлхий оршин байна гэж таамаглаж байсны дээр олон улсын худалдаанд саад учруулах дайны тухай цөөн хүн санаа зовж байв.
Оросууд Украин руу дайрч, Хятадаас Тайваньд заналхийлснээр тэр ертөнц алга болсон. Одоо засгийн газрууд үндэсний аюулгүй байдалд ямар бараа, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай вэ? Улс орон бүр ард түмнийхээ үндсэн хэрэгцээг хангахын тулд ямар нөөцтэй байх ёстой вэ? гэдэгт санаа зовниж байна.
Хагас дамжуулагч чип, тахлын эсрэг хамгаалах хэрэгслийг хаана үйлдвэрлэсэн нь гэнэт чухал болсон. Түүнчлэн дайны үед тасалдашгүй эрчим хүчний хангамжийг бий болгох, батерей үйлдвэрлэхэд шаардлагатай байгалийн ховор элементийн найдвартай нийлүүлэлт зэрэг асуудлууд чухлаар тавигдаж байна.
Бид даяаршлын талаар бодохоо боль гэсэн үг биш. Энэ нь улс орнууд хоорондоо ямар ч холбоогүй арал болно гэсэн үг биш юм.
Үндэсний аюулгүй байдал нь эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэгтэй байсаар ирсэн. Улс үндэстэн эдийн засгийн хэрэгцээгээ хангахын тулд юу хийх ёстой вэ? Нэгэнт ийм бодол, сэтгэлгээнд орсноор неолиберал ертөнцөд байхаа болино. Учир нь одоо үндэсний аюулгүй байдлыг зах зээлийн эрх чөлөөнөөс илүүд үзэж байна. Яг одоо бараг бүх үндэстэнд нүүрлэж буй ийм төрлийн сэтгэлгээ улс орнуудын хоорондын зах зээл, улс төр, эдийн засгийн харилцааг өөрчилж байна.
СШ: Энэ нь даяаршлын ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?
ГГ: Энэ нь бид даяаршлын талаар бодохоо боль гэсэн үг биш. Энэ нь улс орнууд хоорондоо ямар ч холбоогүй арал болно гэсэн үг биш юм. Энэ нь стратегийн даяаршил буюу улс орнууд хөрөнгө, түүхий эд, эрчим хүч, бараа бүтээгдэхүүн, нийлүүлэлтийн сүлжээний урсгалыг сөрөг нөхцөлд зохицуулж чаддаг хэлбэрийн даяаршил бүрэлдэнэ гэсэн үг юм.
Энэ нь биднийг неолиберал ертөнц дэх даяаршлын загвар болсон чөлөөт худалдаа, санхүүгийн урсгалаас холдуулж, үндэсний болон нийтийн ашиг сонирхлын үүднээс удирдлагатай худалдаа, санхүүгийн чиглэл илүү давамгайлахыг илэрхийлж байна.