Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзан, загнажээ.
Иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.
Түүний хэлсэн хатуухан үгсээс онцолбол:
- Маскаа одоо авцгаа, царай зүсээ харуулж байж ярина аа цөмөөрөө
- Дөрөв хоног харлаа, УИХ, Засгийн газар юу хийх нь үү, харлаа
- Та нар нүүрсний хулгай ярьж, ард түмнээр дөрөв хоног оньсого таалгалаа
- Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол Засгийн газар. Нүүрснийхээ хулгайтай яагаад тэмцэхгүй байна вэ?
- Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон юм байна гэдэг нь харагдлаа
- Яагаад Засгийн газар нүүрсний хулгай хийсэн хүмүүсийг нэрлэж болохгүй байна вэ? Энийг ард түмэн нэрлэх ёстой юм уу? Эсвэл улс төрийн сонирхолтой хүмүүс нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу?
- Ард түмэн хараг, энэ парламент яаж ажиллахыг чинь.
- Энэ тухай та нарт би олон удаа хэлсэн, олон удаа сануулсан. Энэ байдал чинь даамжраад одоо онц байдал тогтоох тухай та нар ярьж байгаа.
- Ард түмэн та нарыг ажлаа хий гэж шаардсан. Тэгвэл өнөөдөр та нарыг одоо огцор гэж шаардаж байна.
- Энэ бол сонгуулиар асуудлаа шийддэг Монгол Улс шүү, хүчирхийллээр шийддэг улс орон биш.
- Энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах байх шүү!
- Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү!
- Энэ улсад үндэсний аюулгүй байдал миний хувьд нэг номерын асуудал.
- Явцгаа ажлаа хий, жагсаал руу гар, ард түмэнтэй очиж уулз!