“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлэв.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоосон. Харин хилийн үнээр борлуулахыг даалгасан юм.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх сарын 01-нээс хил нөхцөлөөр нүүрс борлуулна. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газраас нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг өнгөрсөн сарын 19-нд 30 хоногийн хугацаатайгаар зарласан.
Тендер хүлээн авах эцсийн хугацаа өнөөдөр 09.30 цагт дуусаж, тендерийн нээлтийг 09.50 цагт нээхэд нийт 218 компаниас 23 багцад 377 тендер ирүүлжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийж, өнөөдөртөө багтаан шийдвэрийг хүргүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.
Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд нийт 6 удаа сургалтыг зохион байгуулж, тендерийн өмнөх уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 290 хүнийг оролцуулан зохион байгуулан ажилласан байна.
Дараах холбоосоор тендерт оролцсон компаниудын үнийн санал багцын мэдээллийг харах боломжтой.