Хятад болон Азийн бусад улс орнуудын агаарын бохирдол бөмбөрцөгийн хойд хагас даяар цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлж байгааг АНУ болон БНХАУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Энэ судалгаа Шинжлэх Ухааны Үндэсний Академийн эрдэм шинжилгээний хэвлэлд хэвлэгдсэн байна.
Судлаачид агаар дахь хорт нянгууд Номхон далайн шуургыг нэмэгдүүлдэг болохыг мөн тогтоосон юм. Энэ нь өвлийн улиралд хамгийн их ажиглагдаж байгаа гэнэ.
Ази тивийн тал хэсэг нь дэлхийн агаарын бохирдлын хамгийн өндөр түвшинтэйд тооцогддог. Хятадын нийслэл Бээжинд агаарын бохирдлын түвшин энэ жил хэд хэдэн удаа аюулын түвшинд хүрсэн.
Түүнчлэн Шинэ Дели хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон түвшнээс үргэлж давдаг. Энэ нь эдгээр бүс нутагт амьдардаг хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг үр дагавартайгаас гадна дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байна.
АНУ, БНХАУ-ын судлаачид Азийн цаг уурын систем дэх бохирдлын нөлөөг харахын тулд жижиг тоос тоосонцрыг Номхон далайн хойд хэсэгт чиглүүлсэн нь агаар дахь усан дусалтай нэгдсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар үүний нөлөөгөөр үүл илүү шигүү болж, далайн хүчтэй шуурга үүсэх шалтгаан болдог гэнэ.
Тус судалгаагаар агаарын бохирдол тухайн бүс нутгаас гадна дэлхийн өөр хэсгийн уур амьсгалд хүчтэй нөлөөлж болох жишээ болж байна гэсэн юм.