Хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Тэнгис” кино театрын зүүн урд талд 2012 оны есдүгээр сарын 12-ны өдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж иргэн Б.Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан билээ.
Талийгаач Б.Чойжилсүрэн нь 1993 онд төрсөн, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн 3-р курст суралцдаг нэгэн байсан.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дараах байдлаар шийдвэрлэжээ.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Дэлгэрмөнх 2014 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар дээрхи хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн 1 дүгээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Цогтгэрэлд 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Батбилэг нь барилгын гүйцэтгэгч компани “Модун спеакэл” ХХК-ийн захирал, М.Цогтгэрэл нь хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер юм.