Зам, тээврийн яам ирээдүйн боловсон хүчнээ сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны Их сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтад авто зам, авто тээвэр, төмөр замын чиглэлээр сургалтын төлбөрийн 100 болон 50 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах хөтөлбөрт оюутнуудыг хамруулах гэж байна.
Элсүүлэх мэргэжил нь,
Төмөр замын дохиолол, холбоо
Төмөр замын тээврийн удирдлага
Ложистикийн инженер
Төмөр зам, барилга
Вагоны инженер
Механикийн инженер
Төмөр замын цахилгаанжуулалт
Автоматжуулалт
Иргэний барилга
Тээврийн удирдлага
Авто тээврийн инженер
Метро, ухаалаг тээврийн инженер
Метроны байгууламж байх юм байна.
Уг хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдийг энэ амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 02, 03-нд 09.00-17.00 цагийн хооронд Зам, тээврийн яамны 110 тоотод бүртгэх аж.
Шаардлагын хувьд, 100 хувийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн ерөнхий эрдмийн шалгалтын босго оноо 550-иас дээш, 50 хувийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн шалгалтын босго оноо 500-аас дээш байх ёстой юм байна.
Мөн 100 хувийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн математикийн хичээлээр авбал зохих нийт онооны 60% /330 оноо буюу түүнээс дээш/, физик ба англи хэлний хичээлээр 40% /220 оноо буюу түүнээс дээш/-г авснаар босго оноо хангасанд тооцох бол 50 хувийн тэтгэлэгт сургалтад элсэгчдийн математикийн хичээлээр авбал зохих нийт онооны 60% /300 оноо буюу түүнээс дээш/, физик ба англи хэлний хичээлээр 40% /200 оноо буюу түүнээс дээш/-г авсан байх ёстой юм байна.
Элсэгчид бүртгүүлэхдээ ЭЕШ-ын батламж /эх хувь/, Дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт /эх хувь/, Иргэний үнэмлэх, Бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй ирэх аж.
Дашрамд дурдахад элсэлтийн шалгаруулалтанд тэнцсэн суралцагч нь суралцах хугацаандаа байр болон амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцах юм байна.