Технологийн салбарын акулуудын нэг Apple корпораци Калифорни мужид төвтэй Beats Electronics компанийг 3.2 тэрбум ам.доллараар худалдан авах гэж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Beats-ийг худалдан авах үйл явц бүрэн дууссан дараа Apple 200 орчим ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна хэмээн Bloomberg дамжууллаа.
Харин Apple корпораци энэ мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын эцсээр Apple корпорацид албан ёсоор 41.3 мянган хүн ажиллаж байгаа юм.
Apple корпораци Beats-ийг худалдан авах гэж буйгаа өнгөрсөн тавдугаар сард зарласан юм. Энэ нь Apple корпорацийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Beats Electronics компани чихэвч, аудио тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, мөн Beats онлайн хөгжмийн үйлчилгээ үзүүлдэг.
Apple Beats Electronics-ийг өөрийн мэдэлд шилжүүлснээр аудио тоног төхөөрөмж болон онлайн хөгжмийн үйлчилгээний зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломж олгох юм.
Beats Electronics-ийг 2008 онд Америкийн алдарт дуучин Dr. Dre үүсгэн байгуулжээ. Тус компани нь чанартай чихэвч үйлдвэрлэгчдийн тэргүүнд тооцогддог.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил хагасын хугацаанд Apple корпораци 24 компани худалдан авчээ.