БНХАУ-ын дарга Си Зиньпин 11 жилийн дараа манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнчлэн тун удахгүй Оросын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлахаар төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас хэвлэлийн хурал хийлээ.
Тэд эдгээр айлчлалтай холбогдуулан Монголын эдийн засаг, экспортыг дэмжих зорилгоор “Монголд үйлдвэрлэгдсэн” хөнгөн үйлдвэрийн болон бусад бүтээгдэхүүнийг хоёр хөршид нийлүүлэхэд гаалийн татвараас тодорхой хугацаанд хөнгөлж өгөхийг хүсч байгааг нь уламжилж өгөхийг хүслээ.
Энэхүү уриалгыг энэ сарын 18-нд төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн бөгөөд хүсэлтийг айлчлалын үеэр албаны хүмүүст уламжилж өгөхийг уриаллаа.
Хэрэв үйлдвэрлэгчдэд хөршүүдийн зах зээл нь нээгдвэл эдийн засаг маань жинхэнэ утгаараа солонгорч олон аж ахуй үйлдвэр нээгдэж, хэдэн мянгаараа ажлын байр нэмэгдэнэ. Улмаар улсаас хэрэгжүүлж байгаа “Ажилтай Монгол” хөтөлбөр, МСҮТ-ийн үр өгөөж жинхэнэ утгаараа үр дүнгээ өгнө хэмээн тэд үзэж буй юм.
Мөн өнөөдөр Монголд юу юунаас илүү бие биенээ дэмжин ажиллах хамтын ажиллагаа хэрэгтэй байгаа тул импортоор оруулж буй бүтээгдэхүүнийхээ оронд үйлдвэрлэгчдээ дэмжих нь чухал байгааг ч дуулгасан юм.
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг валютын ханшийн өсөлт үндэсний үйлдвэрлэгчдэд төдийлөн нөлөөлөөгүй болохыг онцлоод, тэдний бүтээгдэхүүний үнэ өсөөгүй харин ч хямдруулах боломжийг хайж буйгаа ч хэллээ.