“Хааны гэр бүлийн харилцаа таатай биш байна” хэмээн Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байна. Сүүлийн үед Чарльз хунтайжийн гэргий, II Елизабет хатны харилцаа муудаж, Чарльз хунтайж эхнэрээсээ салах тухай бичиж байсан юм.
Тэгвэл саяхнаас хатан хаан, Уильям ханхүүгийн гэргий нарын харилцаа ч муудсан хэмээн бичиж эхэллээ. Ийм таагүй байдал хаан ширээг залгамжлах асуудалд нөлөөлж болзошгүй гэнэ.
32 настай Уильям хаан ширээнд залрах хүмүүсийн жагсаалтын хоёрт бичигддэг. Харин түүний гэргий Кейт Миддлтон жирийн амьдралыг эрхэмлэдэг тухайгаа 87 настай хатан хаанд мэдэгдсэн аж. Ханхүү болон түүний гэргий хэт тансаг ордон, хатуу протоколоос залхаж, жирийн, залуу гэр бүл шиг амьдрахыг илүүд үзэж байгаа бололтой. Тэд нэг настай хүүгийнхээ хамт хотын захад амьдарч, энгийн хувцас өмсөхийг хүсч байна.
Өмнө нь Кейт нөхрийнхөө эмээтэй муудалцах тохиолдол нэг бус удаа гарч байсан гэдэг. Хатан хаан орчин үеийн загвартай хувцас худалдаж авах зардлаа багасгахыг хүсээд зогсохгүй, хуучны хувцаслалтыг эрхэмлэхийг Кейтэс шаарджээ. Ингээд зогсохгүй залуу хосыг хүмүүжүүлэх ажлаа үргэлжлүүлэн, гэр бүл ямар байхыг ч зааж сургадаг аж.
Ийм тохиолдолд Уильям ханхүү хэнийх нь талд орох вэ гэсэн том сонголтын өмнө ирсэн ч гэргийгээ сонгожээ. Мэдээж хэрэг эмээгийн уур хүрсэн бололтой.
Ер нь хатан хааны гэр бүлийн амьдрал ихээхэн нууц байдаг тул “нууц эх сурвалж”-д тулгуурлахад хүрдэг байна. “Life&Style” сэтгүүлийн мэдээлж буйгаар хатан хаан ихэд хилэгнэсэн бөгөөд өш хонзон авах төлөвлөгөө боловсруулж эхлээд байгаа гэнэ.
Елизабет хатан хаан дарааллаа тэвчээртэй хүлээж буй Чарльзыг алгасан, Уильямыг хаан ширээнд залах тухай боддог хэмээн тус сэтгүүл нотолж байна. Гэвч сүүлийн үед болж буй үйл явдлууд гомдсон хатан хааныг бодлоо өөрчлөхөд хүргэж болзошгүй юм. Гэхдээ энэ нь Чарльзд ашигтай бус. Камилла нөхрөөсөө салах хүсэлтэй байгаагаа хатан хаанд мэдэгдсэн бөгөөд 200 сая фунтыг нөхөн төлбөрт өгөхийг шаардсан гэх мэдээ долдугаар сард тарсан билээ.
Тэгэхээр хатан хаанд одоогийн байдлаар хаан ширээгээ залгамжлуулах хүн үлдээгүй бөгөөд Харри, Жорж ханхүүгийн өсч торнихыг хүлээх үлдэж байгаа бололтой.
Хатан хааны гэр бүлийн таагүй уур амьсгалын талаар уншсан хүмүүс хатан хаантай хүндэтгэлтэй харилцаж, хонгилоор явахдаа хэт хурдалж болохгүй хэмээн хошигнож эхэлжээ.
Учир нь хатан хаан Диана гүнжийг мөн л таалдаггүй байсан. Түүх давтагдаж байгаа гэхэд юу юм, гэхдээ хатан хаан ямар ааш гаргахыг хэн мэдлээ.