Хүннү гүрэн байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын зэрэгцээ аймаг, сумдууд ойн баяраа тэмдэглэж эхэлжээ.
Манай улс 21 аймагтай бол Баян-Өлгий аймгаас бусад бүх аймгийн 120 гаруй сумд 90 жилийн ойгоо тэмдэглэн ийнхүү өргөн дэлгэр наадамлахаар болжээ.
Та бүхэн зураг дээр дарж томруулан харна уу.
Аймаг сумдын ой тэмдэглэх асуудал араасаа олон шүүмжлэл дагуулж буй. Сумдад нь олигтойхон хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэг байхгүй атлаа ойн баяраа тэмдэглэх гэж ихээхэн зардал гаргана. Тэрхүү зардал дотор нь хурдан морьдын бай шагнал, хөшөө дурсгал бариулах гэх мэт үргүй зардлууд ихээхэн байдаг нь ийнхүү шүүмжлэл дагуулахад хүргэж байгаа юм. Тиймээс зарим төрийн бус байгууллагаас ойн баяраа тэмдэглэхдээ ядаж нэг номын сан бариачээ хэмээн уриалж байсан билээ.
Ойн баяраа тэмдэглэх гэж буй нийт орон нутгийн иргэддээ баярын мэнд хүргэе.