-Төсөв хэмнэх зорилгоор хууль журмыг “тойрсон” нийтлэг дүр зураг бий-
Харамсалтай нь, БНХАУ-д томоохон хэмжээний осол гарах нь олширч байна. Тяньжинд болсон дэлбэрэлтийн улмаас зуу гаруй хүн үрэгдэж 700 гаруй хүн бэртэж гэмтсэн. Үүнээс ердөө гуравхан сарын өмнө Хөх мөрөнд осол болж 434 хүн амь үрэгдсэн байдаг. Эдгээр нь зөвхөн олны анхаарал татсан томоохон жишээнүүд. Хятадын албан ёсны мэдээллээр зөвхөн 2014 онд л гэхэд 931 хүн нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас амь насаа алджээ.
БНХАУ шиг том гүрэнд гарсан болон гарч буй ослын талаар бүрэн ойлгоно гэдэг туйлын бэрх. Тяньжинд болсон химийн үйлдвэрийн дэлбэрэлт төдийлэн том биш, амь үрэгдсэн хүмүүсийн тоо ч ижил төрлийн бусад осолтой харьцуулахад тийм ч өндөр биш. Энэхүү осол нь Хятадын нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлнө гэж үзэх нь ч утгагүй юм. Гэхдээ том дүр зургаар нь аваад үзвэл иймэрхүү осол Хятадын геополитикийн өөрчлөлтөд яаж нөлөөлөх вэ гэдэг гол асуулт юм.
Тяньжинд болсон дэлбэрэлтийн гол нөлөөг судалбал Хятадын Засгийн газраас орон нутагтаа хэрэгжүүлэх бодлого болон хууль сахиулахад тавих хяналт нь хэр хэмжээнд байна вэ гэдгийг ажиглаж болно. Түүхэндээ Хятад шиг асар том газар нутагт төвөөс хэрэгжүүлж буй бодлогыг бүрэн дүүрэн бөгөөд ягштал хэрэгжүүлнэ гэдэг мөнхийн зовлон байсаар ирсэн.
Эдийн засгийн өсөлтөө хангах нь тэдэнд үйлдвэрлэлийн осол гаргахгүй байхаас чухал
Газарзүйн байршлаас шалтгаалсан соёл, улс төр болон эдийн засгийн ашиг сонирхлын ялгаа ямагт оршсоор байсан нь тухайн орон нутгийн удирдлагын ажлаар илэрдэг гэж болно.
Ажлын туршлага болон сургалт тааруу байсан гал сөнөөгчид дэлбэрэлтийн үеэр харамсалтайгаар, олноороо амь насаа алдсан нь огтхон ч тохиолдол байсангүй. Тэд галд автсан аюултай химийн бодисыг усаар унтраадаггүй гэдгийг мэдсэнгүй. Химийн хорт бодис байсан агуулах орон сууцны хороололд хэт ойрхон байсан гэдэг ч тохиолдол байсангүй. Аюултай химийн бодисыг хадгалах албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр бараг нэг жил орчим үйл ажиллагаа явуулж байв.
Үндсэндээ Төв засгийн газраас зохицуулалт, дүрэм журам байсан ч орон нутаг дахь хэрэгжүүлэлт сул буюу огт байгаагүй гэх шалтгаан л Хятадад гарсан олон осолд нөлөөлөх хүчин зүйл болжээ. Сичуаньд 2008 онд болсон газар хөдлөлтийн гол буруу ч стандартад нийцээгүй, олноороо баригдсан чанар муутай барилгууд байв.
Дээрх болон бусад олон осол, золгүй тохиолдлуудаас үзэхэд орон нутаг дахь компаниуд, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр зардлаа бууруулах, эсхүл төсөв хэмнэх зорилгоор хууль журмыг “тойрсон” нийтлэг дүр зураг ажиглагдана. Харин энэ олон тохиолдол цаашлаад нийгэм болон улс төрийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй нь туйлын эрсдэлтэй юм.
Хятад дахь орон нутгийн засаг захиргаа эдийн засгийн өсөлтөөр ажлаа дүгнүүлдэг. Журмаа чангатган, хяналтаа өндөрсгөснөөр компаниудын ашгийн түвшинг бууруулах, үйл ажиллагааных нь зардлыг ихэсгэнэ гэдэг тэдний хувьд хэцүү сонголт болно. Яг одоогоор нийт Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа үед тогтвортой байдалд нөлөөлөхгүйгээр ажилгүйдлийг барих, өсөлтөө хангах нь тэдэнд үйлдвэрлэлийн осол гаргахгүй байхаас чухал сонсогдож байгаа.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч буй шалтгаан тун тодорхой. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид төрийн хөрөнгө оруулалтад голлон тулгуурласан, хямдхан экспорт давамгайлдаг эдийн засгаас дотоодын хүчтэй хэрэглээнд тулгуурласан эдийн засаг руу шилжих гэж хичээж байна. Энэ шилжилт хэчнээн хурдтай, эсхүл удаан явагдсан ч эрх баригчдын зүгээс нийгмийн тогтвортой байдлыг хангаж бас хүлээн зөвшөөрөгдөх нэг л шалгуурыг давах ёстой. Тэр бол Маогийн засаглалын дараагаас тавигдаж ирсэн нийт иргэдийн ахуй амьдрал байнга сайжирсаар байх ёстой гэдэг шалгуур. Тун энгийн. Одоогоор эрх баригчид хатуу гар, хээл хахуулийн эсрэг тэмцэл, гадны зарим улсын хэт нөлөө гэх зэргийг ухуулан ашиглаж олон нийтийн дэмжлэгийг богино хугацаандаа авсаар байж болох ч дунд болон урт хугацаандаа хүлээн зөвшөөрөгдөх эрс өөрчлөлтийн суурийг тавих хэрэгтэй л болно.
Ядамын Ширэндэв Эдийн засагч (Ph.D)