“Оюу Толгой”-ийн далд уурхайд шаардлагатай төслийн санхүүжилтийн хэлэлцээг энэ оны сүүлээр үзэглэх төлөвлөгөөтэй байгаа гэж “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Хөрөнгө оруулагчийн төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ урагшилж байгаагаас гадна “Оюу Толгой”-ийн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэж үйл ажиллагааны тайландаа мэдэгджээ.
Тайланг харвал энэ оны II улиралд баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлаасаа 64.6 хувиар өсч, 215.5 мянган тонн болсон нь үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр хэмжээ болжээ. Үүнээс баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаасаа 64.5 хувь, алтны агууламж 178 хувиар нэмэгдсэн байна.
Баяжмалын үйлдвэрлэл ийнхүү эрчимжихэд үйлдвэрийн нэвтрүүлэх чадамж 20 хувиар нэмэгдэж, хүдрийн агууламж нэмэгдсэн нь нөлөөлжээ. “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр энэ оны сүүлийн хагаст хүдрийн агууламж мөн өндөр байх хүлээлттэй байна. “Оюу Толгой” компанийн баяжуулах үйлдвэр 2013 оны хоёрдугаар сард үйлдвэрлэлээ эхлүүлж, мөн оны долдугаар сард анхны баяжмалаа экспортод гаргажээ.
Улмаар 2015 оны хоёрдугаар сард нэг сая дахь баяжмалаа үйлдвэрлэсэн байна. Тус компанийн тооцоогоор энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй байгаа ажээ.
Харин хөрөнгө оруулалтын тухайд өнгөрсөн тавдугаар сард “Оюу Толгой”-ийн хувь нийлүүлэгчид уурхайн баялгийн 80 орчим хувийг агуулдаг далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнд 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаас 4.2 тэрбумыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөжээ.