Хурдан морины унаач хүү гадныхны дуранд хэрхэн буусан талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээг “The Huffington Post”-ийн сэтгүүлч Кэти Сола нийтэлсэн бол гэрэл зургийг “AFP” агентлагийн гэрэл зурагчин Йоханнес Айзеле авчээ.
Кэти Сола / Huffington Post
Пүрэвсүрэнгийн Тогтохсүрэн 13-хан настай боловч хэдийнэ хашир туршлагатай унаач юм. Энэ жил тэрээр тав дахь удаа Монгол Наадмын морины уралдаанд оролцох гэж байна. Монголчууд “эрийн гурван” наадмаа морь уралдуулж, бөх барилдуулж мөн нум сум харван тэмдэглэдэг.
Йоханнес Айзеле долдугаар сарын 8-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос холгүйхэн орших Хүй долоон худагт ажиллан Тогтохсүрэнгийн зургийг авсан юм.
Тогтохсүрэнгийн гэр бүлийнхэн түүнийг 2010 оны өвлөөс эхлэн унаач болгосон гэнэ. Монголын унаач хүүхдүүд сард 250 орчим ам.доллар гэр бүлдээ олж өгдөг байна. Түүний уяач нь тэдний хоол болон сургуулийн зардлыг төлдөг.
Монголын морин уралдаанууд Барууныхнаас хамаагүй хол зайд болдог бөгөөд наадмын уралдаанууд морины наснаас хамаарч 15-30 км зайд болдог юм. 2014 онд маш сайн уралдсан Тогтохсүрэн энэ жилийн уралдаанд 30-р байранд орсон.