Швейцарийн "EF Education First" олон улсын боловсролын байгууллага улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоодог томоохон жагсаалт болох жил тутмын тав дахь индексээ танилцуулсан талаар ТАСС агентлаг дамжууллаа.
Жагсаалтын нэгдүгээрт 70.94 оноогоор Швед, харин удаах байруудада 70.58 оноо авч Нидерланд, 70.05 оноогоор Дани улсууд бичигджээ. Тус жагсаалтаас харахад Скандинавын орнууд жагсаалтын эхний аравт орж, тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 43.64 оноогоор тус судалгаанд оролцсон 70 орноос 64 дүгээрт орсон байна. Энэ нь маш доогуур үзүүлэлт бөгөөд жагсаалтад багтсан Азийн 16 орноос 15 дугаарт орох үзүүлэлт юм.
Харин манай урд хөрш БНХАУ 49.41 оноогоор 47 дугаар байрт орсон бол ОХУ 51.59 оноо авч, 39 дүгээрт оржээ.
Тус жагсаалтад дэлхийн болон бүс нутгийн англи хэлний сургалтын чиг хандлагыг тодорхойлж, улс орнуудын англи хэлний түвшин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг хоорондын харилцааг судалсан байна. Тус жагсаалтыг гаргахдаа дэлхийн 70 орны англи хэл судалдаг, насанд хүрсэн 910 мянган хүний дунд тест бөглүүлэх аргыг ашиглажээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС