Facebook гэдэг энгийн нэг Форум биш. Энэ бол Цукербергийн хэлсэн үг. Юу гэхээр олон жил хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн “Таалагдсангүй” гэдэг товчийг бүтээж байгаа тухай компани мэдэгдсэн хэдий ч яг таалагдахгүй байгаа гэдгээ илэрхийлэх товч биш гэжээ.
Тодруулбал Цукерберг яг ч “Таалагдсангүй” гэх товч бүтээж байгаа гэж тайлбарлаагүй. Харин “Цоо шинэ товч” бүтээж байгаа гэдгээ л илэрхийлсэн хэрэг байжээ. Харин үүнийгээ илэрхийлэхдээ хүмүүст илүү ойлгомжтой учраас “Таалагдсангүй” гэдэг үгийг ашигласан юм байна.
Тэгэхээр Цукерберг өчигдөр яг юуны тухай ярьсан бэ?
#1 Facebook шинэ товч бүтээж байна
#2 Гэхдээ таалагдсангүй гэдэг товч биш
“Бид “Таалагдсангүй” гэдэг товч бүтээхийг хүсэхгүй байна. Учир нь Facebook хүмүүс нэгнийхээ нийтэлсэн аливаа зүйлсийг сайн, муугаар ялгадаг форумтай адилгүй. Бид форум биш”
#3 Facebook-ийн үндсэн механизмд нэг дутагдал бий
“Хэрэглэгчид нэгнийхээ нийтэлсэн зүйлсийг гутаах, доромжлох агуулгатай зүйлийг хүсээгүй. Харин тэд харамсаж буйгаа л илэрхийлэхийг хүсэж байна. Учир нь хүний амьдрал үргэлж аз, жаргалтай байхгүй шүү дээ. Хэн нэгэн өөрт тохиолдсон харамсалтай явдлаа бусадтай хуваалцана. Гэтэл тэр тохиолдолд “Таалагдлаа” гэсэн товчийг дарах нь тохиромжгүй”
#4 Тиймээс үүнийг шийдвэрлэх аргыг хайж байна
“Хүмүүс найз нөхдөдөө өөрт нь тохиолдсон харамсалтай явдалд эмгэнэж буйгаа илэрхийлэхийг хүсдэг хэдий ч хялбархан шийдэх боломжгүй байна”
Тэгэхээр хэрвээ Facebook одоо байгаа “Таалагдлаа” товчтой адил “Таалагдсангүй” гэдэг товч бүтээх юм бол утгагүй хэрэг болно. Жишээ нь байгалийн гамшиг болсон тухай хэн нэгэн нийтлэхэд доор нь “Таалагдсангүй” гэж дарахаар ямар утгыг илэрхийлэх вэ?
Хүмүүс нас барсан, гунигтай явдалд тэр товчийг дарж байгаа хүн дургүй байна гэдгээ илэрхийлж байгаа хэрэг үү? Эсвэл тэр хүн энэ тухай нийтэлсэнд дургүйцэж байгаа хэрэг үү? Ойлгомжгүй болж байгаа биз.
#5 Харамсаж байна гэдэг товч бүтээх шалтгаан бий
Үнэндээ Facebook хэрэглэгчдэд ийм товчийг ашиглах тухай санал болгох систем бүтээхээр ажиллаж байгаа аж. Та ямар нэгэн харамсалтай явдлын тухай нийтэлж байгаа үедээ “Таалагдлаа” товчны оронд “Харамсалтай байна” гэдгийг сонгох эрхтэй байх юм.
Түүнчлэн ямар ч хэлээр ойлгомжтой, дэлхий даяараа ойлгож чадах тийм л дүрс байх хэрэгтэй болж байна. Үүнээс үзэхэд хамгийн магадлалтай хувилбар нь “Харамсаж байна” товч.
Мөн Facebook тухайн хэрэглэгчийн нийтлэх гэж байгаа бүхэнд энэ товчийг санал болгохгүй. Харин нийтэлж байгаа зүйлд нь “нас барсан”, “хорвоог орхисон”, “өвдсөн, шаналсан”, “эмгэнэлтэй” гэх мэт үгс орсон тохиолдолд систем өөрөө таньж, дээрх товчийг санал болгох юм.