Тесла компани зах зээл дээр нэг удаагийн цэнэгээрээ хамгийн хол зай туулдаг машин үйлдвэрлэгч биш болох мөч ойртсоор. Учир нь Chevrolet 2016 оны CES үзэсгэлэнд илүү хол зай туулах чадвартай Bolt загвараа танилцуулахаар болжээ.
General Motors-ын Бүтээгдэхүүн хөгжүүлэх хэлтсийн тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Ройс ирэх нэгдүгээр сард цоо шинэ Bolt танилцуулахаар болсон тухай хэвлэлийнхэнд ам нээсэн юм.
Bolt-ын шинэ загвар нэг цэнэгээрээ 320 км зам туулдаг болох төдийгүй 30,000 ам. долларын үнэтэй зах зээлд гарах аж. Энэ нэг талаас Теслагийн хоёр жилийн дараа танилцуулах 35,000 ам. долларын үнэтэй Model 3-ын том өрсөлдөгч болно гэсэн үг юм.
Нэг удаа цэнэглээд хол зай туулах чадвартай Bolt-ыг бүтээхийн тулд General Motors хөгжүүлэлтийн ажилд нь 200 сая ам. долларын хөрөнгө оруулжээ. Түүнчлэн энэ ажлыг гүйцэтгэх үйлдвэрийг дөнгөж энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оруулсан юм.