Монголчууд байдаг л үнэтэй зүйлээ ломбардад тавьдаг зуршилтай. Тэгвэл Орост ч энэ байдал газар авч эхэлсэн аж. Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд судалгаа хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Энэ нь хямрал нүүрлэсний илрэл хэмээн тэд үзэж байна. Учир нь хүн амын орлого буурснаар ломбард хамгийн их хождог газрын нэг гэнэ. Оросын эдийн засгийн байдал сайн байхад ломбардны зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн бол одоо 35 тэрбум рубль болтлоо өсчээ.
Ломбардны зах зээл тэлэхэд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнд, барьцаанд тавьж байгаа эд зүйлсийн нэг грамм алтны үнэ өссөн, хоёр дахь нь банкнаас олгож буй зээлийн хэмжээ буурсан зэрэг багтжээ.
Эх сурвалж: РБК